“Сүүлийн 10 жилд 5000 хүн зам тээврийн ослоос амиа алдсан”

Хуучирсан мэдээ: 2022.06.20-нд нийтлэгдсэн

“Сүүлийн 10 жилд 5000 хүн зам тээврийн ослоос амиа алдсан”

“Сүүлийн 10 жилд 5000 хүн зам тээврийн ослоос амиа алдсан”

Эрүүл мэндийн яам, Хууль зүйн яам, Замын цагдаагийн ерөнхий газар хамтран эхлүүлж буй “Аажуу явбал аяндаа хүрнэ” арга хэмжээний нээлт өнөөдөр /2022.06.20/ хүй долоон худагт боллоо. Тус  арга хэмжээний зорилго нам тээврийн ослын улмаас иргэд амь нас, эд хөрөнгөөрөө хохирохоос сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцогчдын буруу дадал, хандлагыг өөрчлөх юм.

Мөн зөв үйлдэлд уриалах, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд оршино.

Covid-19 цар тахлын үеийн хөл хорио цуцлагдсантай холбоотойгоор энэ оны хоёрдугаар хагаст иргэд гэр бүл, найз нөхөдтэйгөө амарч, аялаж зугаалахаар хөдөө орон нутаг руу зорчих хөдөлгөөн эхэлж байгаа үед иргэдээ болзошгүй аюул гэмтлээс хамгаалахын тулд уг арга хэмжээг улс даяар зургадугаар сарын 20-ноос есдүгээр сарын 15-ыг хүртэл хэрэгжүүлэхээр боллоо.

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг:

-ОБЕГ хамтран алслагдсан цэгүүд дээр осол гэмтэл гарсан тохиолдолд нисдэг тэрэг ашиглан тээвэр хийх тусламж үйлчилгээг үзүүлж байна. Монгол улсад техникийн нөөц хомс байгаа. Гэхдээ үүнийг цаашид нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллах болно. Азийн хөгжлийн банкны төслийн хүрээнд олон улсад байдагтай адил агаарын эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг багийг байгуулах төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Сүүлийн 10 жилийн байдлаар 5000 орчим хүн зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан. Эдгээр хүмүүсийн цаана 300-400 мянган гэр бүлийн хүмүүс сэтгэл санаа болоод эдийн засгаар хохирсоор үлдэж байна.

Орон нутгийн замд осол гардаг хамгийн том шалтгаан бол хурд юм. Осолд орсон тээврийн хэрэгслүүдийг ангилж үзвэл 85 хувь нь суудлын автомашин байна. Хөдөө орон нутгийн замаар явж байхдаа түгжрэлгүй юм чинь гээд хурд хэтрүүлж суудлын бүсээ зүүдэггүй. Орон нутгийн замд явахдаа анхаарах зүйлс:

  • Тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал
  • Тэнхлэг тохиргоо заавал хийгдсэн байх
  • Архи, согтууруулах зүйл хэрэглэхгүй байх
  • Тэнхлэг тохиргоо нь алдагдсан машин 60км/цаг дээж хурдалвал жолоодлого алдагддаг байна.

Мөн жолоочтой хамт явж буй зорчигчид ч мөн чухал үүрэгтэй. Замд явж байхдаа унтахгүйгээр жолоочдоо хяналт тавьж явах нь зүйтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж