Луганскаас асар их хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн хурааж авчээ

Хуучирсан мэдээ: 2022.06.20-нд нийтлэгдсэн

Луганскаас асар их хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн хурааж авчээ

Луганскаас асар их хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн хурааж авчээ

Оросын цэргүүд Луганск мужийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний агуулахаас 15 мянган тонн наранцэцгийн үр, 10 мянган тонн үр тариа хурааж авчээ. Энэ тухай Луганск мужийн Цэргийн захиргааны дарга Серхи Хайдай мэдээлэв.

Түүнчлэн, бүс нутгийн тариаланчдад үр тариа худалдан авах “таатай нөхцөл” санал болгосон гэв. Украин улс үр тариагаа тонн тутмыг нь 290 ам.доллараар үнэлсэн бол Оросын тал 140 ам.доллараар худалдан авах санал тавьжээ.

Ингэснээр үр тариа үйлдвэрлэгчдэд өртгийн 30 хувийг л рублиэр төлөх юм. Энэ тохиолдолд 2023 оны ургацын тариалалтыг хийх боломжгүй гэдгийг Серхи Хайдай онцоллоо.

Украины бүслэгдсэн боомтуудын үр тарианы тээвэрлэлтийг чөлөөлөх замаар дэлхийн хүнсний хямралыг намжаахыг Германы канцлер Олаф Шольц Орост хандан уриалсан. Хар тэнгисээр дамжсан экспортын коридор байгуулах яриа хэлэлцээ үргэлжилж буй бөгөөд тодорхой шийдэлд хүрээгүй байна.

Эх сурвалж: UKRAINSKA PRAVDA, ALJAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж