Өмнөговьд “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-г нээв

Хуучирсан мэдээ: 2022.06.20-нд нийтлэгдсэн

Өмнөговьд “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-г нээв

Сүүлийн жилүүдэд цусны даралт ихсэх өвчин эрс залуужиж, хүн амын дунд хурдтай тархаж буй нь хөдөлгөөний хомсдол, жингийн илүүдэл, зохисгүй хооллолт, амьдралын буруу хэв маяг, стресс зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж буйг эмч мэргэжилтнүүд хэлж байна. Цусны даралт ихсэх өвчин монголчуудын нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон зүрх судасны өвчлөлд нөлөөлдөг гол хүчин зүйл юм. Даралт ихсэж л байдаг гэж хүмүүс энэ өвчнийг төдийлэн ойшоохгүй хандлага байдаг. Тэгвэл цусны даралт өндөр байх нь зүрхний дутагдалд орох, тархинд цус харвах, зүрхний шигдээс болох магадлал өндөр байдаг ажээ.

Цусны даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлэх, иргэдийг үзлэг оношилгоонд хамруулах, мэдлэг мэдээлэл олгох зорилгоор таван жилийн өмнөөс П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ)-ийн санаачилга, ХААН Банк Сангийн санхүүжилт дэмжлэгтэйгээр Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ)-тэй хамтран “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ыг уламжлал болгон зохион байгуулж ирсэн билээ.

Энэхүү аяныг өмнө нь нийслэл болон төв, баруун бүсийн аймгуудад амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд “Ковид”-ын улмаас сүүлийн хоёр жил завсарлаад байсан бол энэ жил Өмнөговь, Дорноговь, Орхон, Сэлэнгэ аймагт хүрч ажиллахаар өнөөдөр Даланзадгадад өдөрлөгийн нээлтийг албан ёсоор эхлүүллээ.

Аяны үеэр уламжлал ёсоор цусны даралт ихсэлт, түүний эрсдэлт хүчин зүйлийн тухай эрүүл мэндийн мэдлэг олгох сургалт явуулж, зорилтот бүлгийн иргэдэд цусны даралт ихсэлтийн эрт илрүүлгийн үзлэг оношилгоо хийж, зүрх судас, зүрхний шигдээс, мэдрэл, тархины цус харвалт, бөөр, хоол боловсруулах замын эмгэгийн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт хамруулах юм. Мөн орон нутгийн эмч, мэргэжилтнүүдийг чадавхижуулах сургалт зохион байгуулж, цусны даралт ихсэлтийг эрт илрүүлэх, оношлох, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, хүн амын дундах даралт ихсэлтийн шалтгаан, нөхцөлийн талаар судалгаа хийдэг уламжлалтай.

Аяны баг бүрэлдэхүүнд П.Н.Шастины нэрэмжит Улсын 3-р төв эмнэлгийн мэргэшсэн туршлагатай эмч нар болон НЭМҮТ-ийн мэргэжилтнүүд, ХААН Банк Сангийн ажилтнуудаас гадна аяны мэдээ мэдээллийг газар дээрээс нь цаг тухай бүр шуурхай бэлтгэн олон нийтэд хүргэхээр Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн сэтгүүлч, зураглаач нар ажиллаж буй.

“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг энэ сарын 22-24-нийг дуустал Дорноговь аймагт ажиллах бөгөөд дараагийн ээлжийн баг 7-р сарын 31-нээс 8-р сарын 5-нд Орхон, Сэлэнгэ аймагт аяныг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Өнөө жил аяны хүрээнд эдгээр аймгуудын ард иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг хүргэж ажиллахаас гадна 2017 оноос хойш аян хэрэгжүүлсэн 8 аймгаас бүсчилсэн байдлаар 1, 1 аймгийг сонгон авч, “Цусны даралт ихсэлтийн мониторинг судалгаа” хийхээр төлөвлөж буй юм.

Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж