426,765 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2022.06.20-нд нийтлэгдсэн

426,765 ширхэг хувьцаа арилжжээ

2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр энгийн арилжаагаар 34 хувьцаат компанийн 183,041,938 төгрөгийн үнийн дүн бүхий 426,765 ширхэг хувьцаа арилжигдсанаас 12 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 18 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс  "Хөвсгөл усан зам" ХК (HUZ +14.97%), "Багануур" ХК (BAN +8.32%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID +4.96%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Авто импекс" ХК (AOI -14.98%), "Булган ундрага" ХК (BUN -8.73%) болон "Богд Банк" ХК (BOGD -6.31%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 21,938 ширхэг нэгж эрхийг 5,994,437 төгрөгөөр арилжаалсан бол компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 950 ширхэг үнэт цаасыг 93,716,400 төгрөгөөр тус тус арилжааллаа.

ТOP-20 индекс 1.06 хувиар өсөж, 33,717.26 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,711,319,174,627 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж