Шри-Ланка: ШТС дээрх үймээнийг зогсоохын тулд иргэд рүү гал нээжээ

Хуучирсан мэдээ: 2022.06.20-нд нийтлэгдсэн

Шри-Ланка: ШТС дээрх үймээнийг зогсоохын тулд иргэд рүү гал нээжээ

Шри-Ланка: ШТС дээрх үймээнийг зогсоохын тулд иргэд рүү гал нээжээ

Дампуурлаа зарласан Шри-Ланка улсад бензин, дизель түлш хомсдож, шатахуун түгээх станц дээр урьд өмнө байгаагүй их дараалал үүсчээ. Тодруулбал, Висувамаду хотод Бямба гаригийн шөнө бензиний нөөц дуусч, бухимдсан жолооч нар эмх замбараагүй байдал үүсгэсэн байна. Энэхүү эмх замбараагүй байдлыг зогсоохын тулд цэргүүд гал нээжээ.

Энэ талаар Шри-Ланкын армийн хэвлэлийн төлөөлөгч Ниланта Премаратне өчигдөр /2022.06.19/ мэдэгдэл хийсэн. “20-30 хүнтэй бүлэглэл чулуу шидэж, армийн ачааны машиныг гэмтээсэн” гэж тэрбээр Пресс агентлагт ярьжээ. Гал нээсний улмаас дөрвөн энгийн иргэн, гурван цэрэг шархаджээ.

Висувамаду хотоос гадна өөр гурван ч байрлалд жолооч нар болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарсан. Үүний улмаас дор хаяж зургаан цагдаа шархдаж, долоон жолооч баривчлагджээ.

Шри Ланка улс тусгаар тогтносноосоо хойших хамгийн том эдийн засгийн хямралтай нүүр тулаад буй юм. Иргэд хэчнээн цагаар шатахуун түгээх станцууд дээр дарааллаж, тог цахилгаан тасалдахыг ч тэвчиж амьдарч байна. Ерөнхийлөгч Готабая Ражапаксаг огцрохыг шаардсан эсэргүүцлийн жагсаалууд нь заримдаа хүчирхийлэлд хүргэсэн юм.

Шатахууны хомсдолоос болж үймээн гарч буй нь анхны тохиолдол биш юм. Рамбуккана хотод өнгөрсөн дөрөвдүгээр сард мөн л мөргөлдөөн үүсч, нэг хүн нас барсан хэрэг гарсан.

Эх сурвалж: ALJAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж