Францын ПСЖ-д хүчин зүтгэдэг Аргентин хөлбөмбөгчин Леандро Паредес хөлбөмбөгийн өнөө цагийн супер од Мессиг уурлуулж, алуулах дөхсөн гэнэ. 2021 оны УЕФА Аваргуудын лигийн хасагдах шатанд Францын ПСЖ, Барселонаг ялж, дараагийн шатанд шалгарч байв. Тус хоёр багийн тоглолтын үеэр Паредэс багийнхандаа хандаж хэдэн үг хэлсэн нь Мессид таалагдаагүй аж.
Паредес “Caja Negra”-д ярилцлагадаа “Месси үнэхээр уурласан. Учир нь тэр миний багийнхандаа хэлсэн үгсийг сонсчихсон. Шууд л уурласан. Тэр намайг эвгүй байдалд оруулчихсан. Үнэхээр муухай байсан шүү. Тэр намайг алахыг хүссэн. Би ч гэртээ харихыг хүссэн” гэжээ.
Дээрх явдлаас удалгүй Паредес, Месси хоёр баг шигшээ багийн цугларалтад дээр уулзсан бөгөөд юу ч болоогүй гэнэ. Тэрбээр энэ талаар “Үүний дараа би түүнийг шигшээ багийн цугларалт дээр харахад тэр юу ч болоогүй юм шиг аашилсан. Тэр надад ямар хүн бэ гэдгээ харуулсан. Бидний харилцаа өмнөх шигээ л үргэлжилсэн. Харин одоо бид энэ талаар ярилцаад инээлддэг. Гэхдээ л Месси тэр үед үнэхээр уурласан юм шүү. Тэр намайг алахыг хүссэн” гэж дурсжээ.
Месси, Паредес хоёр одоо шигшээ багийн түвшинд ч, клубын түвшинд ч хамтрагчид. Паредес 2019 оны өвөл ПСЖ-д нэгдсэн бол Месси 2021 оны зун ПСЖ-ийн тоглогч болсон.
Холбоотой мэдээ