Боловсролын сайд электрон тамхитай тэмцэв

Хуучирсан мэдээ: 2022.06.20-нд нийтлэгдсэн

Боловсролын сайд электрон тамхитай тэмцэв

Боловсролын сайд электрон тамхитай тэмцэв

Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хүүхэд, өсвөр үеийнхний эрүүл мэнд хамгаас чухал гэдгийг цахим хуудастаа тогтмол сануулдаг. Хамгийн сүүлд тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан он нийтийн газар эмх цэгцгүй байршуулсан электрон тамхины сурталчилгааг яаралтай авахыг үүрэг болгосон байна.

Тэрбээр, ийм өөдгүй сурталчилгааны самбараа буулгаарай, холбогдох хороо, дүүрэг, нийслэлийн мэргэжлийн хяналт анхааралдаа аваарай! Хүүхдүүд ээ хорт зуршлаас хамгаалах хэрэгтэй гэжээ.

Албан бус судалгаагаар Монгол Улсад электрон тамхийг 13-15 насны нийт залуусын 3.5 хувь нь хэрэглэж байгаа нь тогтоогдсон ба бусад орны үзүүлэлттэй харьцуулахад харьцангуй өндөр хувьтай байна. Сурагчдын 82,9 хувь нь дэлгүүр, ТҮЦ, гар дээрээс тамхи худалдан авдаг бол 5,4 хувь нь тамхины компаниудаас сурталчилгаа хэлбэрээр тамхийг үнэгүй авсан гэдгийг салбарын сайд онцолсон.

Энгийн тамхинд донтолт үүсгэдэг никотин дунджаар 13.3-15.4мг байдаг бол электрон тамхины найрлагад никотин 0,5-15.4мг агуулагддаг байна. Тиймээс энэ тамхины хэрэглээг халах хэрэгтэй юм.

Мөн электрон тамхинд ууршимтгай органик уусгагч, никель, хар тугалга гэх мэт хортой химийн нэгдлүүд, диацетил зэрэг амт оруулагч хортой бодисууд агуулагдаж байдаг. Тамхины орц, найрлагыг өөрчилснөөр тамхины хорт шинж чанарыг багасгаж болдог гэсэн ташаа  ойлголт түгээмэл байна. Тэгэхлээр хорт зуршлыг сурталчимлсан энэ мэт самбаруудыг яаралтай авахыг салбарын сайд шаардлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж