Нөхөн сонгуульд МАН илүүрхжээ

Хуучирсан мэдээ: 2022.06.20-нд нийтлэгдсэн

Нөхөн сонгуульд МАН илүүрхжээ

Нөхөн сонгуульд МАН илүүрхжээ

Аймаг, ИТХ-ын нөхөн сонгууль /2022.06.19/ болж МАН илүүрхжээ. Тодруулбал, аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулинд “Орон нутгийн хурлын нөхөн болон дахин сонгуулийг жил бүрийн зургадугаар сарын сарын 3 дахь долоо хоногийн Ням гаригт  улс даяар нэгдсэн журмаар явуулна” гэж заасан байдаг. Энэ дагуу нөхөн болон дахин сонгуульд нийт 52 мандатад 94 нэр дэвшигч хуульд заасан хугацаанд аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороодод бүртгүүлжээ.

МАН, 49, АН-аас 37, бие даагч 8 нэр дэвшигч аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн болон дахин сонгуульд өрсөлдлөө.

Нийт 15 аймгийн 41 сум, нийслэлийн хоёр дүүрэгт аймаг, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн нөхөн болон дахин сонгууль явагдлаа. Урьдчилсан байдлаар Дорноговь аймгийн Улаанбадрах сум, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сум, Хэнтий аймгийн Хэрлэн сумын ИТХ-ын сонгуульд МАН  дангаараа ялалт байгуулаад байна. Өөрөөр хэлбэл сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох сонгуульд 49 мандат дээр санал хураалт явагдаж нийт 33 тойрогт МАН ялалт байгуулжээ.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
3
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж