Esport: Дэлхийн аваргад өрсөлдөх Монголын баг тодроход нэг хоног үлдлээ

Хуучирсан мэдээ: 2022.06.20-нд нийтлэгдсэн

Esport: Дэлхийн аваргад өрсөлдөх Монголын баг тодроход нэг хоног үлдлээ

Олон улсын цахим спортын холбоо буюу "IESF"-ээс жил болгон зохион байгуулдаг “IESF World Championship”-ийн 14 дэх удаагийн тэмцээн энэ оны 11 сард Индонезийн Балид явагдах гэж байна. Энэ удаагийн цахим спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зургаан төрөлд явагдахаар товлогдоод байгаа ба үүнд “CS:GO”, “DOTA2”, “eFootball”, “Tekken 7”, “Mobile Legends”, “PUBG Mobile” төрлүүд тус тус багтсан. Тэгвэл Монгол Улс бүх төрөлд нь оролцохоор нэрээ мэдүүлээд байна. Үүнтэй холбогдуудан Монгол улсыг төлөөлөх баг тамирчдыг тодруулах тэмцээнүүд амжилттай үргэлжилж байна.

Одоогоор тус төрлүүдийн аваргыг шалгаруулах “MESA Pro Series”, “MESA Champions”, “Prowave”, “MESA Premier” зэрэг тэмцээнүүд төгсгөлийн шатандаа ороод байгаа юм. Тэмцээний финалд өрсөлдөх баг тамирчдын нэр тодроод байгаа ба финалын шатны тоглолтууд зургадугаар сарын 21-23-ны өдрүүдэд “Zaisan Hill Complex”-д гурван өдрийн турш үргэлжилнэ. Арга хэмжээ “Electronic Sports Festival” буюу “ESF22” нэрийн дор явагдах юм.

“ESF22”-ийн эхний өдөр мобайл төрлийн аваргууд тодрох бөгөөд 12:00 цагаас “PUBG Mobile”-аар эхэлж, “Mobile Legends”-ийн финал явагдаж, эцэст нь “PUBG Mobile”-ийн финалын раунд явагдсанаар өндөрлөнө. Зургадугаар сарын 22-нд буюу хоёр дахь өдөр нь “CS:GO”-ийн “MESA Pro Series” явагдах ба “IHC Esports”, “The MongolZ” багууд финалын эрхийн төлөө тоглох бол тэдний ялагчийг “Aravt” баг гранд финалд хүлээж байна. Үүний зэрэгцээ эмэгтэй “CS:GO” төрлийн финалд “XOP” болон “S-TAW” өрсөлдөх юм.

Арга хэмжээний сүүлийн өдөр “DOTA2” болон “console”-ийн төрлүүд явагдсанаар “ESF22” өндөрлөнө. “DOTA2”-ийн “MESA Champions” тэмцээнд “Lilgun”, “Renewal”, “Kobolds” багууд тунаж үлдсэн. Харин “Tekken7”, “eFootball”-ийн финалд өрсөлдөх тамирчдын нэрс хараахан тодроогүй байна. Энэхүү арга хэмжээ MESA-ийн энэ онд зохион байгуулж дөрөв дэх биет арга хэмжээ болж байгаа ба он гарснаар нийт 1000 гаруй тамирчид тэмцээнд өрсөлдсөн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж