Манай улс аргал угалзаа тоолжээ

Хуучирсан мэдээ: 2010.08.22-нд нийтлэгдсэн

Манай улс аргал угалзаа тоолжээ

 Монгол, Оросын судлаачдын баг Дэлхийн Улаан номд бичигдсэн аргаль угалз тоолох ажлыг зохион байгуулжээ. Хоёр улсын хилийн заагт орших Алтай Саяны нуруунд 1600 аргаль байгаагаас 943 нь манай улсын нутагт байгааг олж тогтоосон байна. Тооллогын багт ажилласан судлаачдын багийнхны үзэж буйгаар өнгөрсөн өвлийн зуданд аргаль угалзын тоо толгой хорогдоогүй бөгөөд хайгуул судалгааны үеэр үхэж үрэгдсэн 14 аргаль олсны долоо нь хулгайн анчдын суманд өртөн шархадсаны улмаас үхсэнийг тогтоожээ. Мөн тооллогын үеэр ажигласнаар аргаль угалзын сүрэгт хурга тун цөөн байгаа аж. Энэ удаагийн тооллогын ажлыг Олон улсын байгаль хамгаалах сангаас санхүүжүүлжээ.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж