Нарны эрчим хүчээр ажилладаг дэлхийн анхны автомашин

Хуучирсан мэдээ: 2022.06.20-нд нийтлэгдсэн

Нарны эрчим хүчээр ажилладаг дэлхийн анхны автомашин

Нарны эрчим хүчээр ажилладаг дэлхийн анхны автомашин

Голландын “Lightyear” компани энэ намраас нарны зай хураагуураар ажилладаг дэлхийн анхны автомашиныг үйлдвэрлэж эхлэхээ мэдэгдлээ. Үйлдвэрлэгдсэний дараа Европт анхны хүргэлт нь арваннэгдүгээр сард хийгдэх аж. Машины загварын нэр нь “Lightyear 0” юм байна.

“Lightyear” компаниас мэдээлснээр, уг машин нь зогсолтгүй 620 гаруй км явах боломжтой бөгөөд нарны зайнаасаа хамаараад өдөрт 70 км зайг туулах чадвартай юм байна. Энэ нь Теслагийн “Model3” болон Киагийн “Niro Long Range”-тэй харьцуулахад хамаагүй хол зам туулж байна гэсэн үг юм. Теслагийн “Model3” нь зогсолтгүй 600 км явдаг бол Киагийн “Niro Long Range” нь 458 км явдаг аж.

Уг машин наранд явснаар батерей нь цаг тутамд есөн км явахаар цэнэглэгдэнэ. Испани, Португал зэрэг халуун орнуудад өдөрт 35 км хүрэхгүй яваад байхад л долоон сарын турш машинаа огт цэнэглэх шаардлагагүй болох юм байна. Нидерланд шиг үүлэрхэг газрын хувьд машиныг хоёр сар тутамд цэнэглэх аж.

Аэродинамик хэлбэртэй тул машин бүхэлдээ маш хөнгөн жинтэй болжээ. Бусад нийтлэг хэлбэртэй машинууд ойролцоогоор 40 хувь илүү жинтэй юм байна. “Lightyear 0”-ийн дээд хурд нь 160 км/цаг ажээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж