Ходоод нь задарсан цэргийн хэргийг ЦЕГ шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2022.06.20-нд нийтлэгдсэн

Ходоод нь задарсан цэргийн хэргийг ЦЕГ шалгаж байна

Ходоод нь задарсан цэргийн хэргийг ЦЕГ шалгаж байна

Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч 18 настай Н нь ходоод нь задарч нас барсан талаар бид мэдээлсэн.

Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр уг хэргийг  ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанд шалгаж байгаа ба, талийгаачийн шүүх шинжилгээний хариу гараагүй байгаа аж. Шүүх шинжилгээний хариу гармагц үхлийн шалтгаан тодорхой болно гэв.  Талийгаач нас барсан талаарх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад энэ сарын 17-ны өдрийн 20:40 цагт ирсэн байна. Дуудлага ирсэн цагаас эхлэн цагдаагийн байгууллага харьяаллын дагуу шалгаж буй юм байна.

Хүний эрхийн Үндэсний комисс уг цэргийн ангид ажиллажээ. Тодруулбал “Дотоодын цэргийн 05 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэргийн алба хаагч амиа алдсантай  холбогдуулан Хүний эрхийн Үндэсний Комиссын Ажлын хэсэг 2022 оны зургадугаар сарын 18-ны өдөр тус ангид хяналт шалгалт хийж, нөхцөл байдалтай газар дээр танилцаж ажиллалаа.

Одоогоор тус ангид Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт, аюулгүй байдлын газар, Дотоодын цэргийн штаб, Тусгай субьектийн үйлдсэн гэмт хэргийг мөрдөх хэлтэс, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтсийн алба хаагчид дотоод хяналт, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлүүлэн хийж байгаа бөгөөд Комисс хяналт тавьж, мэдээлэл солилцон ажиллаж байна” гэсэн юм.

Талийгаачийн ар гэрийн зүгээс үхлийн шалтгааныг цэргийн анги дахь харгислал гэж үзэж, ямар нэгэн хууч өвчин байхгүйг хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдээд байна.

Сануулахад, сүүлийн 10 жилийн хугацаанд цэргийн анги, байгууллагад 468 гэмт хэрэг, сахилгын зөрчил бүртгэгдэж, хамгийн багадаа 44 хүний амь нас хохирсноос хугацаат цэргийн алба хаагчийн амь нас хохирсон 20, эрүүл мэнд хохирсон 126, цэргийн албанаас оргон зайлсан 56, дүрмийн бус харьцааны зөрчилд өртсөн 105 тохиолдол бүртгэгдсэн гэж ХЭҮК-ийн тайланд дурджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж