Европын холбооноос Украинд “тулгасан” энхийн төлөвлөгөө | News.MN

Европын холбооноос Украинд “тулгасан” энхийн төлөвлөгөө

Европын холбооноос Украинд “тулгасан” энхийн төлөвлөгөө

Европын холбооноос Украинд “тулгасан” энхийн төлөвлөгөө

Франц, Герман, Итали, Румын улсын тэргүүн нар өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Киевд айлчилсан. Европын холбооны удирдлагууд Донбасс бүсийн тулаан, улаанбуудайн экспортын гацаа, Украиныг гишүүнээр элсүүлэх зэрэг асуудлыг хэлэлцсэн байна. Түүнчлэн энэ уулзалтаар анхаарал татсан өөр нэг асуудлыг ярилцсан нь ОХУ, Украины хооронд энхийн хэлэлцээ хийх шинэ төлөвлөгөөний талаар хэлэлцжээ.

Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон, Германы канцлер Олаф Шольц, Италийн ерөнхий сайд Марио Драги нар зургадугаар сарын 16-нд Киевт гал тэргээр ирсэн бол Румын улсын ерөнхийлөгч Клаус Йоханнис дараа өдөр нь ирсэн байна. Зочид Киевт ирэхдээ бүгд инээмсэглэж байсан ч агаарын довтолгооноос сэрэмжлүүлэх дохио дуугарч, уур амьсгал огцом өөрчлөгджээ. Удалгүй тэд Оросын цэргийн дайралтад өртсөн Ирпень хот руу очиж, дайны нөхцөл байдалтай биечлэн танилцсан байна. Киевт буцаж ирээд, Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзах үеэр тэдний инээмсэглэл ор мөргүй арилж, гашуудлын байдалтай байжээ.

ОРОЙТСОН АЙЛЧЛАЛ БА ШҮҮМЖЛЭЛ

Европын холбооны гурван том орны удирдагчийн Украин дахь айлчлал цаг хугацааны хувьд оройтсон гэж Европын холбооны Гадаад харилцаа хариуцсан парламентын зөвлөлийн дарга Александр Мерезко ярьжээ. Тэрбээр “Манай жинхэнэ нөхөд хэдийнэ Киевт айлчилсан” хэмээн онцлон мэдэгдсэн байна. Тухайлбал, Эммануэль Макроны айлчлал аль эрт зарлагдсан ч Францын ерөнхийлөгчийн сонгууль, Европын холбооны зөвлөл дэх Францын даргалал зэргээс болж хойшилсон аж.

Макрон Украины асуудалд ОХУ-ыг “гутаах”-аас сэрэмжилсэн байр суурь баримталж, Киев, Москвагийн хооронд яриа хэлэлцээ хийх хэрэгтэйг байнга онцолдог. Тэрбээр Москвад айлчилж, Украин дахь түрэмгийллээ зогсоохыг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд уриалсан нь украинчууд төдийгүй европчуудад таалагдаагүй.

Харин Ирпеньд очсоныхоо дараа Макрон Украин улс ОХУ-тай бие даан асуудлыг хэлэлцэх ёстой гэсэн “хоосон үг”-ээ өөрчилсөн нь ажиглагджээ. Тэр ч бүү хэл тэрбээр Украинд нэмж зэвсгийн тусламж үзүүлэхээ амласан байна.

Үүний зэрэгцээ Германы ерөнхийлөгч Фрэнк Уолтер Штайнмайер ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй илүү ойр харилцаатайгаас шалтгаалан өнгөрсөн дөрөвдүгээр сарын эхээр Берлин, Киевийн хооронд дипломат үл ойлголцол үүссэн. Тиймээс ч Германы канцлер Олаф Шольц Украинд айлчлах гэж яаравчлаагүй аж. Шольцын социал демократууд засаг захиргаанд захирангуй улстөрч Штайнмайер орж ирсэнд германчууд ч тааламжгүй хандсан гэж тэрбээр тодорхойлсон байна.

Польшийн ерөнхийлөгч Анжэй Дуда өнгөрсөн тавдугаар сарын сүүлээр Киевт айлчилсан. Тэрбээр Киевээс буцаж ирээд, Польшийн парламентад бүтэн 30 минутын турш Украиныг дэмжсэн үг хэлж, олны дэмжлэг авсан гэж "Шинэ Европын Украины төв" гэх төрийн бус байгууллагын захирал Алёна Гетманчукин тайлбарлав. Шольцын хувьд Украинд нийлүүлэхээр амласан цэргийн зэвсгийн хэмжээ, ангилал өөрчлөгдсөнөөс болж шүүмжлүүлжээ.

Италийн ерөнхий сайд Марио Драги ч мөн дайныг төгсгөх хэт хуучинсаг төлөвлөгөөг засгийн газраас өргөн барьснаас үүдэн шүүмжлүүлсэн байна.

Эцэст нь Франц, Германы удирдагчид Киевт ирсэн. Тэдний айлчлалын албан ёсны шалтгаан Украины Европын холбоонд нэгдэхэд дэмжлэг үзүүлэх явдал байв. Учир нь уг айлчлалаас хэдхэн өдрийн дараа Украины нэр дэвшигчийн статусыг Европын холбооны чуулга уулзалтаар авч хэлэлцсэн.

ЭНХИЙН ШИНЭ ТӨЛӨВЛӨГӨӨ

Европын удирдлагууд “Минск- III” гэж нэрлэгдсэн албан ёсны бус энхийн төлөвлөгөөг хэлэлцэхээр Украинд цугласан гэж улс төрийн шинжлэх ухаанч Владимир Фесенко тодорхойлжээ. Оросын тавьсан гэрээний нөхцөлүүдийг Украин зөвшөөрөхгүйг тэд ойлгож байна. Тиймээс янз бүрийн урамшуулал олгох байдлаар гал зогсоох хэлэлцээ санал болгоно” гэж Владимир Фесенко дүгнэжээ.

Түүний таамаглалаар дээрх урамшуулалт нөхцөлүүдэд Киевийг Европын холбоонд элсүүлэх, өргөн хүрээтэй эдийн засгийн тусламж, дайны дараа Украины боомтуудыг чөлөөлөх гэрээ байгуулах зэрэг багтах гэнэ.

Нөгөө талдаа дайн үргэлжилсээр байвал Украинд үзүүлэх цэрэг, техник, эдийн засгийн тусламжийг хязгаарлах асуудлыг ч дээрх төлөвлөгөөнд тусгасан байх магадлалтай аж. Учир нь тэд Европт дайн удаан үргэлжлэхээс эмээж байгаа гэж Владимир Фесенко нийтлэлдээ бичжээ. Түүнчлэн Украины талаас Оростой хэлэлцээ хийх санаачилга гаргах нь дайныг төгсгөх хамгийн шуурхай арга зам гэж үзэж байгаа аж. Гэхдээ одоогоор “Минск-III” энхийн төлөвлөгөөний талаар тодорхой мэдээлэл гараагүй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХахаХаха
8
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

28 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-06-21 66.181.161.111

Дайныг орос сунжируулах нь зөв.наад зах нь хавар хүртэл.баруун өрнөдөд их юм болноо.

Avatar

Зочин 2022-06-21 66.181.161.93

Тусгаар тогтносон Укрын нутаг дэвсгэр дээр Орос Барууныханы хооронд дайн өрнөж байна. Энэ дайн нь нэг талаас Барууныханы тогтолцоогоо бэхжүүлэх тэлэх нөгөө талаас Оросын оршихуйн төлөөх /өөрөөр хэлбэл амьд үлдэх/ тэмцэл юм. Укрын хувьд Барууныханы урдаа барьж байгаа баг маск золиос төдий зүйл. Иймд Укрын одоогийн энэ нөхцөл байдалд Барууныхан шууд буруутай.

Avatar

Зочин 2022-06-21 64.119.25.176

Орос баавгайг яг энэ хүчнь сульдсан үед нь алж дарж авахгуй бол дэлхий ертөнц хэцүүдэнэ шүү

Avatar

MGLl 2022-06-21 122.201.24.135

Би бүр яаж ч бодоод ойлгохгүй байгаан европын холбоо чинь америкийн колони юм Америк эсрэг юу ч хийж чадахгүй америк яана яг эрийг дагана

Avatar

Оноч 2022-06-21 202.70.36.122

Энд та нар АН-ынхаа заавраар эргүүтээд бичилцээд л байх юм. Ер нь бол Украйн ялчихвал бидэнд ч ашигтай л байна. Гэхдээ, бид ус үзээгүй гутал тайлахгүй, уул үзээгүй хормой шуухгүй гэсэн санаагаар дуугай л байя гэсэн юм. Гэтэл Украйн украйн гээд үхчих гээд байгаа улс аягүй бол Оросын тагнуул ч байх магадлалтай. Хэн мэдлээ. Лав монголын эрх ашгийн талаар бодож буй бол Украйн украйн гэж үхэх гэж байгаа юм шиг Орос-той муудалцуулах бэлэн шалтаг яримгүй л санагдах юм.

Avatar

Оноч 2022-06-21 202.70.36.122

Монголчууд тэнэг биш ээ. Монголын төр, гадаад харилцаа 2000 жилийн түүхтэй. Энэ зэргийн юмаа мэднэ зүгээр. АН-ыхан яахав далайн цаадах эзэддээ бид үнэнч гэдгээ харуулах шаардлага байгаа байх. Монголын эрх ашиг амаа хамхиад уулын оройгоос ажигла гэдгийг хэлээд байгаа юм.

Avatar

хм 2022-06-21 202.179.22.88

ОХУ эсвэл Украйн ялах аль нь ч Монголд ашиггүй. Зүгээр л одоо зөвшилцөлд хүрч энхийн гэрээ тогтоох нь л бидэнд ашигтай. ОХУ яллаа гэж бодъё. ОХУ-аар дамжих транзит бүх юм хаагдаж Хятад гэсэн ганц замтай үлдэнэ. ОХУ улам дээрэнгүй болно.
Украйн болон ЕХ ялж бүр муугаар ОХУ задарлаа гэж бодъё. Олон улс шинээр бий боллоо. Тэд дотроо эрх мэдлийн төлөөх тэмцэл, гаднаа газар нутгийн маргаан, том жижиг дайн гээд Монгол улс тайван улс байхаа болино. яг л ирак израйл палестин косово г.м.

Avatar

зочин 2022-06-21 66.181.160.55

Зеленский ч нээрээ зоригт эх ононч юм аа . Дайны эхний өдөр л " Америк руу зугнаа " гээд л дэлхий нийт хараад байсан чинь том эндүүрсэн байна шүү …Ялангуяа Путин бүр том эндүүрч …..Тэгээд ч одоо Путинээс айх амьтан байхгүй болж дэээээ….Токаев хүртэл
" Гуцаа чи " л гэдэг болсон байна лээ шдэ ….

Avatar

Зочин 2022-06-21 66.181.177.117

Бидний магтаад үлгэр дуурайл болоод байгаа АНУ үнэн хэрэг дээрээ ямар үйлдэл хийдгийг дараах ликээр орж сонсоорой.
https://www.youtube.com/watch?v=OUZYy6_OU3w

Avatar

Зочин 2022-06-21 66.181.177.117

Украйн ялагдаад дуусч байна. НАТО-д элсч, нутагтаа НАТО-ийн з****г байрлуулах гэсний гор нь гарч байгаа юм. Эрүүл ухаантай хүмүүс нь эрүүл зүйл ярьж байна. Бодит байдлыг дараах линкээр орж сонсоорой.
https://www.youtube.com/watch?v=Btg-CgJpS3A

Avatar

Зочин 2022-06-21 202.9.41.115

ОРОСУУД ЗҮГЭЭР Л УЗРАИНЫ ХОТУУДЫГ ДЭД БҮТЭЦТЭЙ НЬ ҮНСЭН ТОВРОГ БОЛГОХООР ЗОРЬЖ БАЙНА. ОРОСУУД ТУСГААР ТОГТНОСОН УКРАИН УЛСЫН НУТАГ ДЭВСГЭРТ ДАЙН ХИЙЖ БАЙНА. ЭНЭ БОДИТ ҮНЭНИЙГ ОЙЛГОХ НЬ ЧУХАЛ

Avatar

aguu ardchilsan vzeltee tegeed irak livi siri afganstan tusgaar togtnoohui ulsuud mon uu ho. 2022-06-21 192.82.91.189

ene delhiid ukrain tusgaar uls bolood amerikuudiin dain hiij olon say hvniig alsan irak siri livi afganstan tusgaar ulsuud bish yum bna. iimees amerikuud dain hiij olon say hvn arab har afganuud alj baisan zov yum bna ho. aguu enenergui baruuniihan ter ved ogt toodogui l baisan daa.odoo yagaad iim energui bolchihood bna.. chi jaahan shudarga bai bas hvn bai za. amerikuud ovdoj zoboodogui energui aldag orosuud hargis zerleg bvdvvleg alaad bn uu ho.ter hvmvvsiig bitgii doromjilooroi do t

Avatar

Хэлэлцээ шүү 2022-06-21 66.181.187.249

энхийн хэлэлцээр хийх биш эхлээд хэлэлцээ хийнэ, дараа нь хэлэлцээр байгуулна, Анхтуяа тогтоогоод ав

Avatar

зочин 2022-06-21 202.9.46.48

Украйнчууд оросууд амьдардаг хот тосгонуудийг буудаж үнсэн товрог болгож байгаа шдэ

Avatar

Зочин 2022-06-21 103.212.119.39

АА тийм үү,,,, украинчууд мариуполио газартай нь тэгшлээд,,,, украин эмгэн өвгөн хоёр угаалгын машинаа орос цэрэгт бэлэглээд байгаа юм тиймүү,,, орос зомби ахтай монгол оркоо,,,

Avatar

maripoli- hotdod bvteen bguulalt ehelsen shu, sergeen bosgoj bna.hvmvvs orosd negdej bga da bayrtai bna.. 2022-06-21 192.82.91.189

maripoli hotiin tuhai zondoo bichleg youtubed bna. getel hotiin hvmvvs orosuudiig choloologch gej vzej bayrlaj saihan haritsij bgaa sh dee.orosuud odoo hool hvns us undaa hvmvvnlegiig tusalj vzvvlij hotod gerel tsahilgaan usiig ogood odoo shineer 100000 kw meter oron suuts barij bainaa shineer. ehenii baishin 10 sard ashiglaltand oron vldsen 11 sard bvgd oron gej bna. niit 17 bair barij bgaa.bas bvten vldsen bairuud zasvar hiij ehelsen za.

Avatar

Зочин 2022-06-21 103.212.119.39

ТОНОЖ ДЭЭРЭМДЭЖ БОЛОХ БҮХНИЙГ УКРАИНААС ЗӨӨЖ БАЙНА,,ОРОС ЦЭРГҮҮДЭД ДЭЭРЭМ ТОНУУЛ ХИЙХ НЬ БҮРЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН БАЙНА ,,,ПУТИН ОРОСЫН АРМИ ШААРДЛАГАТАЙ ХАНГАМЖ, ХООЛ ХҮНС, ЭМ ТАРИАГ ЧӨЛӨӨЛӨГДСӨН ГАЗАР НУТАГААС ХАНГАЖ БОЛНО ГЭСЭН ТУШААЛД ГАРЫН ҮСЭГ ЗУРСАН НЬ ЭНГИЙН ИРГЭДИЙГ ДЭЭРЭМДЭН ТОНОЖ БОЛОХЫГ АЛБАН ЁСООР БАТАЛГААЖУУЛСАН БАЙНА,,,

Avatar

ingej hudalaa buraad hvn vnemshih uu dee.oros heltei hvmvvs mongold zondoo sh dee garaa.. 2022-06-21 192.82.91.189

za hudalaa bitgii buraad bai l da.haan tiim tushaal gargaad vzvvlch ho. harin asar ih tuslamj hvmvvnlegiin tuslamj ukraind buuj irj bna. mash ih tehnik mashin barilgiin material hool hvns em taria irj bna. bas orosiin bvh mujuudaas hvmvvlengiin tsubaa ybuulij bna. orosuud irsen bvh gazart tetegver tetgemjiig ni odoo ogj bnaa orosuud .mongold oros heltei hvn ih sh dee, oros ukrainii subagaar orood vzen sh de.yah gej ingej hudalaa heldeg bna.. youtube-d asar ih bichleg bna ho.yaj tusal

Avatar

Зочин 2022-06-21 202.131.247.2

Газар нутагаас хангаж болно гэхээр худалдан авч болно л гэж утгаар ойлгогдоод байх юм.

Avatar

Зочин 2022-06-21 103.212.119.39

ОРОСУУД ЗҮГЭЭР Л ЭНГИЙН ИРГЭДТЭЙ ДАЙН ЗАРЛСАН ЮМ ШИГ УКРАИН ИРГЭДИЙГ А Л Ж ХЯДАЖ БАЙНА,,,ЭНГИЙН ТОСГОН СУУРИН ХОТУУДЫГ ИХ БУУГААР ГАЗАРТАЙ НЬ ТЭГШЛЭЖ БАЙНА,,,ДОНБАССЫН БҮХ УКРАИН ИРГЭДИЙГ АМЬДРАХ АРГАГҮЙ ОРОХ ОРОНГҮЙ БОЛТОЛ НЬ БУУДАЖ БӨМБӨГДӨЖ ХӨӨГӨӨД ХООСОН ХОЦОРСОН ГАЗАР НУТГИЙГ НЬ ЧӨЛӨӨЛСӨН ГЭЖ НЭРЛЭЭД БУЛААН ЭЗЛЭХ БОДЛОГО БАРИМТЛАЖ БАЙНА,,,

Avatar

Зочин 2022-06-21 192.82.68.40

та донбассаас хэзээ ирэв?

Avatar

Зочин 2022-06-21 192.82.68.40

та донбассаас хэзээ ирэв?

Avatar

Зочин 2022-06-21 66.181.161.78

Оросыг одоо л дар

Avatar

Зочин 2022-06-21 202.21.108.209

Ууг нь Оросууд яг энэ үеээр нь ойролцоохон калибр хаячихгүй дээ. Тэгсэн Олаф Шольц, Макрон, Марио Драги нарын нүдэнд эцэг өвгөд, эмээ өвөө нар нь харагдах байж. Оросууд дэндүү өндөр ёс суртахуунтай байгаад байна, хааяа Өрнөдийнхөн шиг ичих булчирхайгүй араакшин гаргах ёстой л байхгүй юу.

Avatar

Зочин 2022-06-21 192.82.88.158

Бууж өгөхийг зөвлө.

Avatar

Зочин 2022-06-21 202.9.40.62

Ер нь бол энэ зунжингаа оркдож байгаад өвөл ойртохоор хөлдчихгүйн тулд хэлэлцээний ард сууя гэж байгаа шд, укрууд. Тэгээд өвөл дуусахаар буцаад байлдах юм байгаа биз.

Avatar

-OB?! 2022-06-21 172.58.56.19

Xogiin xynee yalgdag yum baigaa bizde, trash nobsh xyraabs.
ali ch ylc ylcaa bodno,

Avatar

ylcuun xamgaaltad 2022-06-21 172.58.56.19

-tseber baila.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж