Кибер халдлагын улмаас Путины илтгэл хойшлов

Хуучирсан мэдээ: 2022.06.20-нд нийтлэгдсэн

Кибер халдлагын улмаас Путины илтгэл хойшлов

Кибер халдлагын улмаас Путины илтгэл хойшлов

Олон улсын эдийн засгийн форум өнгөрсөн Баасан гаригт ОХУ-ын Санкт Петербург хотноо зохион байгуулагдсан. 25 дахь удаагийн форумд Казахстаны ерөнхийлөгч Касым Жомарт Токаев биечлэн оролцсон бол Хятадын дарга Ши Жиньпин, Египетийн ерөнхийлөгч Абдель Фаттах эль-Сиси нар цахимаар оролцжээ. Форумын гол сэдэв нь “Шинэ ертөнцийн шинэ боломжууд” байсан.

Гэтэл форумын цахим систем кибер халдлагад өртсөн учраас ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин товлосон илтгэлээ нэг цагаар хойшлуулахад хүрсэн гэж Кремлиэс мэдэгдлээ. Кибер халдлага Пүрэв гаригт эхэлж, форумын зочдыг системд бүртгэх, нэвтрэхэд асуудал үүссэн гэж хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдээлэв.

Путины илтгэл орон нутгийн цагаар 07:00 цагт байсан боловч халдлагын улмаас 15:00 цаг хүртэл хойшлуулсан байна. Тэрбээр барууны хориг арга хэмжээ амжилтад хүрэхгүй гэж форумын үеэр мэдэгдээд бизнес эрхлэгчдийн Орост хөрөнгө оруулахыг уриалжээ.

ОХУ-ын ерөнхийлөгчийн төрөлх хот Санкт Петербургт зохион байгуулагдсан энэ форум нь Давост болсон Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад өгч буй хариу арга хэмжээ гэж “DW” хуудсанд мэдээллээ.

Эх сурвалж: REUTERS, KREMLIN, DW

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХахаХаха
4
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж