"Цахилгаан дугуйнаас болж залуус амиа алдах эрсдэлтэй байна"

Хуучирсан мэдээ: 2022.06.20-нд нийтлэгдсэн

"Цахилгаан дугуйнаас болж залуус амиа алдах эрсдэлтэй байна"

"Цахилгаан дугуйнаас болж залуус амиа алдах эрсдэлтэй байна"

Сүүлийн үед хүүхэд, залуус “Sur-ron” цахилгаан дугуйтай замын хөдөлгөөнд оролцох нь ихэссэн. Харамсалтай нь, хамгаалалтын хувцас хэрэглэлгүй авто замын хөдөлгөөнд зорчиж буй нь амь нас, эрүүл мэндээрээ хохирох эрсдэлийг бий болгож буй юм.

Цахилгаан дугуй буюу “Sur-ron”  гэж нэрлэгдэх уг тээврийн хэрэгсэл нь  техникийн хүчин чадал нь дөрвөн квт-аас багагүй мопедийн ангилалд ордог аж.

Гэвч сүүлийн үед гаалиар  дөрвөн квт-аас их  хүчин чадалтай “Sur-ron” нь орж ирж байгаа аж. Монгол Улсын хуулинд дөрвөн квт-аас дээш хүчин чадалтай бол мотоциклийн төрөлд хамаарах тул “А” ангиллын  үнэмлэхтэй буюу 18 нас хүрсэн хүн жолоодох эрхтэй.  Мөн улсын бүртгэлийн дугаартай байхыг зайлшгүй шаардах юм. Гэтэл манайд дугуйн зориулалтаар өсвөр насныхан унаж, үүнээс болоод бэртэх нь ихэссэн байна.

Уг цахилгаан дугуйны үндсэн зориулалт нь бартаат зам дээрх уралдааны дугуй.

“Sur-ron” цахилгаан дугуй нь анх 2019 онд Монголд орж ирсэн бөгөөд 2022 он гарснаар тухай цахилгаан дугуйнаас үүдэлтэй зам тээврийн осол гурван тохиолдол бүртгэгдсэн байна. Импортоор орж ирж байгаа “Sur-ron” маркийн тээврийн хэрэгсэл нь авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавигдах ерөнхий шаардлага /MNS 4598:2020/ стандарт-13 мотоциклд тавих техникийн шаардлага хангахгүй байгаа тул уг тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулах боломжгүй бөгөөд зөвхөн зориулалтын тусгай талбайд унах боломжтой байна.

ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ МШХ-ИЙН АХЛАХ МӨРДӨГЧ, ЦАГДААГИЙН ХОШУУЧ А.ОЮУН-ЭРДЭНЭ:

-Цахилгаан дугуй нь гаалийн мэдүүлэгээр мопедийн ангилалд орж ирдэг учраас замын хөдөлгөөнд оролцох боломжгүй. Мопед тээврийн хэрэгсэл нь өөрөө замын хөдөлгөөнд бус дугуйн замаар явах эсвэл замын хөвөөгөөр явах хөдөлгөөний зохицуулал байдаг. “Sur-ron” цахилгаан дугуйнд шаардлагатай хол ойрын гэрэл, хамгаалалтын хувцас хэрэглэл зэрэг замын хөдөлгөөнд оролцоход шаардагдах тоноглол байдаггүй учир зам тээврийн осол гаргах, хүний амь нас эрсдэх өндөр магадлалтай байна.

7-10 САЯ ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ “SUR-RON” ИХЭВЧЛЭН ХҮҮХДҮҮД УНАЖ БАЙНА

“Sur-ron” цахилгаан дугуй нь 7-10 сая хүртэлх төгрөгийн үнэтэй байдаг. “Sur-ron” цахилгаан дугуйд холбогдох, ангилах хуулийг хууль хэрэгжүүлэх байгууллагаас  бодлогын зохицуулалт хийх ажил судалгааны шатандаа явж байгаа аж. Тиймээс  хурд, хөдөлгүүрийн хүчин чадал, техникийн ерөнхий шаардлагаас хамааруулан замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, энэ чиглэлээр эцэг эх, хүүхэд залуучууд, худалдан борлуулагч нар руу чиглэсэн анхааруулга, зөвлөмж, сэрэмжлүүлэг хүргэх нь зүйтэйг албаны хүмүүс хэлж байна.

Б.ЭНХСАНАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж