Японы Ёкохама мужийн Исого дүүрэгт өнгөрсөн Баасан гаригийн шөнө гурван машин осолдсон хэрэг гарчээ. Ослын улмаас нэг хүн нас барж, гурван хүн хөнгөн бэртсэн байна.
Тус мужийн цагдаагийн газраас мэдээлснээр, осол 17-ний өдрийн орой 20:30 цагийн орчимд Шинмори-чогийн уулзвар дээр гарчээ. Хөнгөн оврын автомашин уулзвараар зүүн эргэхдээ эсрэг эгнээний хоёр машинтай мөргөлдсөн байна.
Хөнгөн оврын автомашиныг жолоодож явсан монгол хүн эмнэлэгт хүргэгдсэн ч удалгүй нас барсан нь тогтоогджээ. Эсрэг эгнээнд явсан хоёр машинд эрэгтэй, эмэгтэй нийт гурван хүн явсан нь хөнгөн бэртсэн гэв. Мужийн цагдаагийн газар ослын шалтгааныг нарийвчлан шалгаж байгаа юм байна.
Эх сурвалж: YAHOO.JP