Төв банкууд бодлогын хүүгээ эрчимтэй нэмэгдүүлж байна

Хуучирсан мэдээ: 2022.06.20-нд нийтлэгдсэн

Төв банкууд бодлогын хүүгээ эрчимтэй нэмэгдүүлж байна

Төв банкууд бодлогын хүүгээ эрчимтэй нэмэгдүүлж байна

АНУ-ын төв банк өнгөрсөн Лхагва гаригт бодлогын хүүгээ 0.75 нэгж хувиар буюу огцом өсгөсөнтэй зэрэгцэн олон орны төв банк бодлогоо чангаруулж эхэллээ. Тухайлбал, өнгөрсөн Пүрэв гаригт Английн төв банк хүүгээ 0.25 нэгж хувиар өсгөж, 1.25 хувьд хүргэв. Мөн Швейцар, Тайландын төв банкууд үүний дараа хүүгээ өсгөх шийдвэр гаргасан байна.

Дэлхийн дийлэнх оронд инфляци 2021 оны хоёрдугаар хагасаас эрчимжсэн. 2022 он гарснаас хойш, ОХУ, Украины дайн эхэлснээр түүхий эдийн нийлүүлэлт тасалдаж, үнэ өсч, өндөр инфляци илүү урт хугацаанд үргэлжилж буй.

Өнөөдрийн байдлаар АНУ, Их Британи, Евро бүс зэрэг хөгжингүй эдийн засгуудад инфляцийн түвшин төв банкных нь зорилтоос 3-4 дахин өндөр хэмжээнд хүрсэн. Үнийн өсөлтийг хязгаарлах үүднээс 2021 оны сүүлээс эхлэн төв банкууд бодлогын хүүгээ эрчимтэй чангаруулж эхэлсэн нь цаашид ч үргэлжлэх хандлагатай байна.

АНУ-ын төв банк суурь хүүгээ өсгөхөд дагаад ам.долларын харьцангуй өгөөж нэмэгддэг байна. Энэ нь бусад орнуудын валютын ханш сулрах, хөгжиж буй орнуудаас валютын урсгал гадагшлах зэрэг нөлөө үзүүлдэг. Тиймээс Холбооны нөөцийн банкийг дагаж бусад улс орнууд мөнгөний бодлогоо чангаруулах хандлагатай байна.

Эх сурвалж: BLOOMBERG

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж