ТЦА: 16 хүн гэмтэж, мотоциклын ослоор хоёр хүн нас барсан

Хуучирсан мэдээ: 2022.06.20-нд нийтлэгдсэн

ТЦА: 16 хүн гэмтэж, мотоциклын ослоор хоёр хүн нас барсан

ТЦА: 16 хүн гэмтэж, мотоциклын ослоор хоёр хүн нас барсан

Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 675 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 462 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 16 хүн гэмтэж бэртсэний 10 нийслэлд, зургаан орон нутагт байгаа аж. Мөн дулааны улирал эхэлсэнтэй холбоотой мотоциклтой осолдож, амь насаа алдах тохиолдол нэмэгдсэн байна.

Зам тээврийн ослын улмаас нийт хоёр хүн амиа алдсанаас мотоциклтой дөрөв, автомашинтай онхолдсон хоёр хүн байна.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл нийслэлд:    

  • Явган  холбогдсон осол зургаа бүртгэгдсэн
  • Мотоциклтой  осол нэг бүртгэгдэж хоёр хүн гэмтсэн.
  • Мөргөлдсөн осол нэг бүртгэгджээ.

Харин орон нутагт:

  • Онхолдох хэлбэрээр дөрвөн осол бүртгэгдэж гурван хүн амиа алдаж, таван хүн гэмтсэн
  • Мөргөлдөх хэлбэрээр нэг осол бүртгэгдсэн,
  • Мотоциклтой осол нэг бүртгэгдсэн дөрвөн хүн нас барсан байна.

Энэ оны эхний таван сарын байдлаар мотоциклийн ослын улмаас 42 хүний амь хохирсон харамсалтай тоо мэдээтэй байгаад анхаарч энэ төрлийн гэмт хэрэг ослоос урьдчилан сэргийлж хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж