БНСУ-ын инженер залуу “Internet explorer”-ийг оршуулав

Хуучирсан мэдээ: 2022.06.20-нд нийтлэгдсэн

БНСУ-ын инженер залуу “Internet explorer”-ийг оршуулав

БНСУ-ын инженер залуу “Internet explorer”-ийг оршуулав

“Microsoft” компани “Internet explorer” цахим хөтчөө 27 жилийн дараа ашиглахаа больж буйгаа саяхан мэдэгдсэн. Өмнөд Солонгосын программ хангамжийн инженер Жунг Ки Ён гэх залуу “Internet explorer”-ийг оршуулжээ.

Тэрбээр энэхүү оршуулгад бүтэн нэг сарын хугацааны турш 430 мянган воноо зарцуулсан байна. Учир нь ажил амьдралд нь ихээхэн чухал үүрэг гүйцэтгэснийг нь дурсаж ийн оршуулсан гэж инженер залуу хэлжээ. Хэдийгээр хошигнох сэдлээр “Internet explorer”-ийг оршуулсан ч тус хөтчид талархах шалтгаан надад бий гэж Жунг Ки Ён хэлжээ.

Ингэхдээ “Internet explorer”-ийн лого бүхий булшны чулуу бүтээжээ. Булшны чулуун дээр “Бусад хөтчүүдийг татаж авах сайн хэрэгсэл байсан” гэж бичсэн байв.

“Microsoft” компани “Internet explorer” хөтчөө илүү хурдан “Edge” хөтчөөр сольсон. 1995 онд нээлтээ хийсэн тус хөтөч нь олон тэрбум компьютерт урьдчилан суулгасан “Windows” үйлдлийн системтэй хамт ирснээр, арав гаруй жил дэлхийн тэргүүлэгч хөтөч байсан. Гэвч 2000-аад сүүлээр “Google chrome” хөтөч гарч ирснээр, “Internet explorer”-ийн байр суурь суларч эхэлсэн юм.

Өмнөд Солонгос улсад “Internet explorer” хөтчийг солилгүйгээр саяхныг хүртэл ашиглаж байсан төрийн байгууллагууд болон банкууд  олон байдаг аж.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж