Ирландын холимог тулааны од Конор МакГрегор гэр бүлээрээ Францад амарч байна. Тэрбээр Францын Лазурны эргийн дагуу "Lamborghini" брэндийн завь жолоодон яваа нь папараццийн дуранд өртжээ. Өдгөө 33 настай Конор дарвуулт завь жолоодож буйг нь хоёр зураглаач бичиж буй нь харагдсан байна.
Конорын унасан "Lamborghini" завь нь өнгөрсөн оны аравдугаар сард ердөө 63 ширхэг үйлдвэрлэгдсэн бөгөөд 2.4 сая фунт-стерлингийн үнэтэй аж.
Конорын завь нь Италийн компаниас "Proper Twelve" вискиний брэндэд зориулан тусгайлан үйлдвэрлэсэн загвар аж. 24 тоннын жинтэй 63 футын урт тус завь нь 4000 морины хүчтэй хос, дизель хөдөлгүүртэй бөгөөд цагт 69 милл хурдлах чадалтай. Конор сүйт бүсгүй Дий Левлин, таван настай хүү Конор Жуниор, гурван настай Кроия, 13 сартай Райан нарын хамт амарч байна. Конорын цэвэр орлого 145 сая фунт-стерлинг юм. Хосууд 12 жил үерхсэний эцэст 2020 онд сүй тавьсан юм.
ЭХ СУРВАЛЖ: DAILYMAIL.CO.UK
Холбоотой мэдээ