Барьцаалагчийн хэргийг прокурорт шилжүүлсэн байна

Хуучирсан мэдээ: 2010.08.22-нд нийтлэгдсэн

Барьцаалагчийн хэргийг прокурорт шилжүүлсэн байна

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурор  Б-г  барьцаалсан  гэх хэрэгт шалгуулж буй   сэжигтэн Г-д  холбогдох хэргийг Улсын мөрдөн байцаах газраас нийслэлийн Прокурорын газарт өнгөрөгч лхавга гаригт шилжүүлсэн байна.Эх сурвалжийн мэдээллээр сэжигтэн Б нь Замын- Үүд дахь хилийн боомтоор 17 тонн гахайн мах оруулж ирэхийг завдсан гэх үйлдэлд Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн эрүүгийн тасгаас хэрэг үүсгэн шалгаж  энэ сарын 5-ны өдөр тус дүүргийн  прокурорын газарт шилжүүлсэн байна. Сэжигтэн Г нь прокурор  Б-г буруу ял төлөвлөсөн гэх үндэслэлээр дээрх хэргийг үйлдсэн гэдгээ мөрдөн байцаалтын явцад  мэдүүлжээ.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж