Төрийн өмчийг хямд үнэлж хулгай хийдэг явдлыг хална

Хуучирсан мэдээ: 2022.06.20-нд нийтлэгдсэн

Төрийн өмчийг хямд үнэлж хулгай хийдэг явдлыг хална

Төрийн өмчийг хямд үнэлж хулгай хийдэг явдлыг хална

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өнгөрөгч Баасан гаригийн чуулганы /2022.06.17/ хуралдаанаар баталлаа. Уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газраас боловсруулж, УИХ-д энэ оны тавдугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн. Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Газар, үл хөдлөх, хөдлөх, биет бус бүх хөрөнгийг бодитой үнэлэх замаар төрд өндөр үнэлж шахаа хийдэг, эсхүл төрийн өмчийг хямд үнэлж хулгай хийдэг явдлыг халахад энэ шинэтгэл чиглэж байгаа болно. Мөн далд эдийн засгийг ил болгож, манай эдийн засгийн суурь баазыг тэлэхэд чухал ач холбогдолтой. Учир нь урьд нь бодит биш, үнэлдэггүй байсан олон хөрөнгүүдээ Монгол Улс үнэлж бүртгэж эхлэх үүдийг нээж байна” гэлээ.

ХӨРӨНГИЙН БОЛОН САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ОРОЛЦОГЧИД НЭГЭН ИЖИЛ МЭДЭЭЛЭЛ АШИГЛАНА 

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгад дараах асуудлуудыг тусгасан байна.

ҮҮНД: 

  • Үнэлгээний үйл ажиллагаанд оролцогч талууд болох иргэн, захиалагч, үйлчлүүлэгчийн оролцоог жигд хангах зорилгоор эрх үүргийг тодорхой болгож, Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрлийг хуулийн этгээдэд олгох,
  • Нийтийн эрх ашгийг хөндсөн хуулийн этгээдийн хөрөнгийн үнэлгээ, төрийн болон орон нутгийн өмчийг хувьчлах, худалдах, зээлийн зориулалтаар барьцаалах зэрэг тохиолдолд заавал тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдээр үнэлүүлэх,
  • Үнэлгээний олон стандарт, үндэсний стандарт, холбогдох журам, аргачлалыг батлуулж нэгдмэл арга зүйтэй болно. Ингэснээр үнэлгээчид үнэлгээ хийхдээ хэт зөрүүтэйгээр үнэлэх байдал багасна.
  • Үндэсний үнэлгээний стандартыг боловсруулж, батлуулах, Үнэлгээчний ёс зүйн дүрмийг батлан мөрдүүлж, сургаж, мэргэшүүлэн, мэдээллээр хангаж үнэлгээний тайлантай холбоотой маргаан гомдлыг хянан шийдвэрлэх мэргэжлийн байгууллагын эрх үүргийг тодорхой болгосон.
  • Хөрөнгийн болон санхүүгийн зах зээлийн оролцогчид нэгэн ижил мэдээллийг ашиглах мэдээллийн сан бүрдүүлнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж