Дугуйнаас унасан Байден “бүжиглэж”, шүүмжлэлийн бай болов

Хуучирсан мэдээ: 2022.06.20-нд нийтлэгдсэн

Дугуйнаас унасан Байден “бүжиглэж”, шүүмжлэлийн бай болов

Дугуйнаас унасан Байден “бүжиглэж”, шүүмжлэлийн бай болов

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден дугуй унаж яваад, буухдаа баруун хөлөө татаж чадаагүйн улмаас унажээ. Түүнээс хойш хэдэн цагийн дараа тэрбээр Делавэрийн сүмээс гарч явахдаа сэтгүүлчдэд өөрийн биеэ сайн байгааг харуулахын тулд “бүжиглэж” үзүүлсэн байна. Өдгөө 79 настай Байден өнгөрсөн Бямба гаригийн 16.00 цагийн орчимд Делавэр мужийн Рехобот хотын эрэг дээрх Гэгээн Эдмондын сүмээс гарч, лимузин рүүгээ явах замдаа хэд хэд үсэрч “бүжиглэжээ”.

Ерөнхий командлагч Бямба гаригийн өглөө 599 ам.долларын үнэ бүхий “Trek FX” дугуйгаа унаж яваад, буухдаа баруун хөлөө татаж чадаагүйн улмаас газарт унасан байна.

Цагаан ордны албаны хүн “Эмнэлгийн тусламж авах шаардлагагүй. Байдены бие сайн байна” гэж мэдээлжээ.

АНУ-ын ерөнхийлөгчийн “бүжиглэсэн”-ийг “New-York Post” сонины цахим хуудсын уншигчид шүүмжилсэн байна. Тус сонинд Байдены үсрэлт Британийн эртний бүжиг шиг байсан тухай бичжээ. Уншигчид ч мөн адил бодолтой байсан аж. Энэ хөгжилтэй бүжгээрээ Байден өөрийг нь сул дорой гэж дүгнэж буйг няцаав уу, эсвэл тэр бидэнд ямар нэгэн зүйл нотлохыг оролдов уу гэж нэгэн уншигч бичжээ.

Эх сурвалж: NEW YORK POST, 6PARKNEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХөөрхөнХөөрхөн
6
ТэнэглэлТэнэглэл
5
ГайхмаарГайхмаар
4
ХахаХаха
3
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж