Хүн шашин шүтэх, эс шүтэх эрхийг нь Үндсэн хуулиар хамгаалж өгсөн. Гэсэн хэдий ч шашины элдэв янзын урсгалууд Монголд дэлгэрэхийн хэрээр сүсэг бишрэл, итгэл үнэмшлийн ялгаа, хандлага, зөрчилдөөн үүсч, энэ нь эргээд үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй болсон. Харамсалтай нь, эдгээр сүм хийдүүдэд тавих хяналт, хариуцлага сул байдаг. Гурван сая гаруй хүнтэй улсад 70 гаруй шашны урсгал байгаа нь сүм хийдүүдэд тавих хяналтыг чангатгах, хуулиа шинэчлэх цаг болны дохио юм.
Монгол Улсын Их сургууль болон Шинжлэх ухааны академиас хийсэн судалгаанд Монгол Улсад 67 шашны урсгал байдаг гэж тооцжээ. Зөвхөн нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 253 шашны сүм хийд байдаг гэх статистик байна. Тухайлбал, будда 83, бөө мөргөл 11, христ 155, ислам нэг сүм байдаг. Эдгээр сүм хийдүүдийн ард Үндэсний аюулгүй байдалд харшлах бодлого явуулж буй эсэхэд хэн хяналт тавьдаг нь одоогоор тодорхойгүй. Ямар ч байсан шашны байгууллагуудыг, сүм хийдүүдийг бүртгэлжүүлэх, тодорхой хууль дүрмийн хүрээнд үйл ажиллагаа явуулахыг шаардах, тухайн сүм хийдүүдээс тайлан авдаг байх, мөн бага насны хүүрдүүдийг шашны үйл ажиллагаанд оролцуулж буй эсэхэд байнга хяналт тавих шаардлага нэгэнт бий болсон байна.
Жишээ нь, нийслэлийн гэр хороололд элдэв янзын шашны урсгалууд "нам гүмхэн" цагдаа, тагнуулын хараа хяналтаас хол үйл ажиллагаа явуулах нь цөөнгүй. Тэнд амьдралын баталгаа муутай хүүхдүүдийг элдэв янзын сургалт, үйл ажиллагаа, бэлэг, тусламж нэрээр уруу элсүүлдэг нь худлаа биш. "Шашны байгууллагуудыг ангилах, номлол сургаал, зан үйл, хувь хүн нийгэм гэр бүлд үзүүлэх нөлөөг нь нарийвчлан судалдаг төрийн институц байгууллага байх зайлшгүй шаардлагатай. Гадны орнуудын Элчин сайдын яамд нь шашны асуудал хариуцсан төлөөлөгч, институц байна. Гэтэл манай улсад шашны асуудлыг тусгайлан хариуцсан байгууллага, төрөөс шашны үйл ажиллагааг зохицуулдаг институц байхгүй.Цаашид шашны үйл ажиллагааны сөрөг нөлөөг нь зохицуулж, эерэг үйл ажиллагааг нь дэмждэг байх тал дээр нь анхаардаг шашны институцтай болох шаардлагатай" болохыг ч МУИС-ийн Шашин судлалын тэнхимийнхэн хэлж байна.
Учир нь шашин бол үндэсний аюулгүй байдалд нөлөөлдөг чухал хүчин зүйлийн нэг. Тиймээс Улсын ерөнхий прокурорын газраас нийслэлд үйл ажиллагаа явуулдаг шашны байгууллагуудаар гэнэтийн хяналт шалгалтын ажил саяхан явуулсан байна.
Хяналт шалгалтын явцад нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудаас буддын 10, христийн 28, каталогийн нэг, шашны нэг сургууль хамрагдсан талаар нийслэлийн Прокурорын газрын шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн хяналтын прокурор Г.Чагдар хэлсэн юм.
Г.Чагдар прокурорын хэлснээр дээрх шалгалтын явцад олны дунд Наро Банчин гэгээнтэн гэдгээрээ алдартай хүний мэдэлд байх буддын шашны “Наро Институт” хийд нь холбогдох дүрэм журам зөрчин, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан аж. Мөн эцэг эх, асрах хамгаалагчийн зөвшөөрөлгүй 11-15 насны долоон хүүхэд тус хийдэд суралцаж байжээ.
Энэ мэтээр улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй шашны байгууллагууд хаанаас хэрхэн санхүүждэг, тухайн байгууллагаар үйлчилгээ авч буй хэчнээн хүмүүс байдаг талаар тодорхой судалгаатай, мэдээлэлтэй болох, түүнчлэх бүртгэх хянах зэрэг зохицуулалт байхгүй байгаагаас болж шашины асуудал Монголын хамгийн эмзэг сэдэв болсон. Ямар сайндаа л Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүн Хятадын удирдагчид хандан Наймдугаар Далай намыг нутагт нь ирүүлэх хүсэлт тавиад сууж байснаа бахархан ярих вэ дээ. Үүнээс болж олон нийтийн сүлжээнд багагүй хэл ам, шүүмжлэл гарсан билээ.
Монгол Улс 1993 онд Төр сүм хийдийн харилцааны тухай хуулийг баталсан. Тус хуульд 1994, 1995, 1997, 2014, 2015 онуудад өөрчлөлт оруулсан байдаг. . Энэхүү хуульд сүм хийд байгуулах иргэдээс гаргасан өргөдлийг дүрмийн хамт аймаг, НИТХ хянан үзэж зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Тиймээс нийслэлийн ИТХ-аас 2005 онд Нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр шашны байгууллага байгуулах үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл олгох журмыг баталсан хууль тогтоомжийн хүрээнд нийслэл болон орон нутагт үйл ажиллагаа явуулж буй зөвшөөрлийг олгож мөн хяналт тавьдаг байна. Эрдэмтэн судлаачдын хэлж буйгаар уг хуульд зайлшгүй нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага үүссэн, шашин, сүм хийдүүдэд төрийн хар хайрцагны бодлого нэн чухал болсныг анхааруулж буй нь зүгээр ч нэг амнаасаа унагасан үг биш болов уу. Хэн дуртай нь элдэв янзын шашны урсгал оруулж, иргэдийн тархи толгойнд нөлөөлж буй эсэхэд хяналт тавих нь Монголын төрийн хар хайрцагны бодлого байх ёстой юм.
Б. ЭНХСАНАА
УЛААНГОМ 2022-06-20 66.181.185.47
ЭНЭ ПАРАЗИТҮҮДЭЭР НИЙГМИЙН ТУСТАЙ ХӨДӨЛМӨР АЛБАДАН ЭРХЛҮҮЛЭХ ХЭРЭГТТЭЙ. БУРХАН ХҮНИЙ ӨӨРИЙНХ НЬ ДОТОР БАЙДАГТ. ӨӨРИЙНХЭЭ ДОТОР БАЙГАА БУРХАНТАЙ ХАРЬЦАХАД ЗААВАЛ ИЙМ ЧЕНЖҮҮДЭЭР ДАМЖУУЛЖ ЗАРДАЛ ЧИРЭГДЭЛ БОЛЖ, ХАЖУУГААР НЬ ИЙМ ПАРАЗИТҮҮДИЙГ ТЭЖЭЭЖ ҮРЖҮҮЛЖ БАЙХ ШААРДЛАГАГҮЙ
ДАЛАЙ ЛАМ ИНГЭЖ Л ШООЛСОН 2022-06-20 202.179.25.220
ЭХНЭР АВЧИХДАГ А …. ККК… АМАР ХЯЛБАР АРГААР АМЬДРАХ… УЛМААР БИЕД АМАР БАЙДЛААР ЭХНЭР ХҮҮХДЭЭ Л ТЭЖЭЭХ ГАНЦ ЗОРИЛГОТОЙ ЛАМ БОЛООДОХСОН ЧИНЬ,,,, МОНГУУНУУД ГӨНӨӨХИЙГ ЧИНЬ ХУТАГТ ХУВИЛГААН ГЭХЧИЛЭН ӨРГӨМЖЛӨӨД ШҮТЧИХДЭГ … ӨНӨӨ БУЯН НОМ ХУРААХ …. ХОРВООГИЙН ТҮМЭН ЯВДЛААС БИЕ ХЭЛ СЭТГЭЛЭЭ ЧӨЛӨӨЛӨХ …. АРИУСГАХ ХАМАГ АМЬТНЫ ТӨЛӨӨ ӨӨРИЙГӨӨ ЗОРИУЛАХ . ГЭГЭЭРЭЛД ХӨТЛӨХ ,… БҮГД ШАЛ ХУДЛАА.
Зочин 2022-06-20 213.87.89.84
***** Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт — http://gg.gg/11f5ax
Зочин 2022-06-20 202.9.40.250
энэ олон сүм хийд улсын хөгжилд нэмэр болохгүй. Христын сүмүүдийг цөөлөх хэрэгтэй. лалын сүм ч дээ үндэсний эрх ашгийн эсрэг үйл ажиллагаа явуулах магадлалтай
Зочин 2022-06-20 150.129.143.107
Монголын тусгаар тогнолыг Ардын намыг 1921 онд байгуулахаас өмнө Наро Банчин гэгээний хийд одоогийнхоор бол намын үүргийг гүйцэтгэж Манжийн дарлалаас гарахад хамгийн чухал ажлыг зохион байгуулж байсан түүхтэй. Одоо гэтэл зөвшөөрөл аваагүй гэж нэр хоч зүүж байх ямар хэрэгтэй юм бэ. Цагтаа шашны байгууллага гэдэг чинь харийн дарлалаас тусгаар тогнолоо авч гарах ганц гарцыг бүтээсэн гавьяа бийг бүү март.
Зочин 2022-06-20 66.181.185.47
ЗА БИТГИЙ ХУДАЛ ЯРИАД БАЙ
Зочин 2022-06-20 202.21.127.28
Энэ бүтэхгүй Хүүхэн эргүүлнэ, бизнес хийнэ ээ бүтэхгүй
иргэн 2022-06-20 202.21.113.146
больчооч
МОНГОЛ ХҮН 2022-06-20 202.131.225.197
БҮГДИЙГ ХАА. МОНГОЛЧУУДЫН ДЭЭДЛЭН ХҮНДЭЛЖ ТАХИЖ БАЙХ ЗҮЙЛ БОЛ ЭЭЖ ААВ, ӨВӨГ ДЭЭДЭС, ЭХ ОРОН УУЛ УС ГАЗАР ШОРОО ХӨХ ТЭНГЭР, ӨӨР ЮУ Ч БИШ.
Зочин 2022-06-20 150.129.143.107
Манжийн дарлалаас хэний хүчинд гарсан гэж бодоо вэ? Харийн түрэмгийлэл гэдэг чинь нэг баатар эрийн зоригтой дайралтаар нурдаг юм биш. Зохион байгуулалттай бүлэглэл бий болгох гэж Наро Банчин гэгээний урьд дүрүүд ямар их зүтгэсэн гэдгийг мэдэх үү чи. Зохион байгуулалтгүйгээр хэзээч тусгаар орших боломжгүйг ойлгосон бол ах дүү амраг садныхаа сайн сайхныг бурхан багшдаа даатгаж яв.
MgL 2022-06-20 202.126.89.137
turuus shashinii tal deer hatuu hynalt tawih tsag ni bolson. manai tur aria l bn. ymr ch meregjliin bus duuchin, buhchuud, ashig honjoo haisan naimaachidaar duursen dampuu tur. tur odoo uuriiguu shinechileh tsag ni bolson. tegehgui bol ene uls oron chine bur suirch guitslee
Зочин 2022-06-20 150.129.143.107
Улаанбаатар гэж газрыг үүсээгүй байхад Монгол улс манжийн дарлал зовж явлаа. Улиастай хотод байрлах мажийн засаг захиргаа Монголыг захирч явлаа. Манжийн эсрэг тэмцэх нууц ажлыг Улиастайд хамгийн ойрхон байдаг Наро Банчин гэгээний хийдээс зохион байгуулж ирсэн түүхтэй юм. Улиастайд байрлах манжийн жанжины байр байдлыг тагнаж, Монголын тусгаар тогтнолыг дахин сэргээхэд үнэтэй хувь нэмрийг оруулж ирсэн түүх Наро Банчин гэгээнтэй салшгүй холбоотой.
Зочин 2022-06-20 66.181.161.86
Baaaaaas sh te ugaasaa
Зочин 2022-06-20 192.82.80.252
Гэгээнтэн хувилгаан болгоход хэд хэрэгтэй байдаг юм бол.
Зочин 2022-06-20 150.129.143.107
Гайхамшигтай математикийн бодлого бодож, түмнийг зовлонгоос ангижруулж байж энхний шалгуур хангана.
Зочин 2022-06-20 150.129.143.107
Наро Банчин гэгээний хийдийг 1930-аад оны хэлмэгдүүлэлтийн үед буулгаж нураасан байдаг. Гэгээн нуурынхаа хажууд Завхан голын усан цахилгаан станцаас холгүй Монголын гайхамшиг болж гялалзаж явсан түүхтэй хийдийн нураасан туурь бий. Монгол улсыг Манжийн дарлалаас гаргахад Наро Банчин гэгээний оруулсан түүхэн гавьяаг Завхан аймгийн ард түмэн мартаагүй. Монгол улс чинь Манжийн дарлалд байхдаа одоогийн Завхан аймгийн төв Улиастай хотын манжийн засагт захирагдаж байлаа. Аймшигтай дарлалд байжээ.
Зочин 2022-06-20 202.21.108.218
Авилгач луйварчид чинь энэ ламбугайнуудад арыг минь даачих ахиухан луйвар хийгээд гарыг чинь цайлгая гд зуу зуун саяыг өгч байгаа шд. Ламбугай нарын энэ орлогыг орлогод тооцдог уу? Татвар авдаг уу?
Зочин 2022-06-20 66.181.161.78
Манай суманд гэр бариад исүүсийн сүм гээд 6.1 өдөр бэлэг өгнө гээд хүүхдүүдийн иргестер цуглуулаад байсан болохгүйл байх
Зочин 2022-06-20 192.82.88.158
энэ ламанцар даварсан этгээд байна шүү. Татварын тайланг нь сонирхоё.
Зочин 2022-06-20 202.72.242.141
Нийт сүмийн тоог хязгаарлах, дотор нь сүсэгтнүүдийнх нь тоогоор чиглэл тус бүрээр нь хувьчильж тоог нь ялгавартай тогтоох хэрэгтэй.
Иргэн 2022-06-20 202.126.89.9
Бгд 17хороонд маш том газарт христийн сүм шинээр үүдээ нээж бна.хуучин эрдэнэ гэдэг хүн усан спортын төв барьна гэсэн ард түмнийг хуураад сүм барьсан.хуучин од гээд кино театр бсан бас христийн сүм авсан.яасан их мөнгөтэй юм.татвар даатгал төлөх үү? Ядаж амьдарч бгаа биднээс даатгал татвар түрээс ар гэрээ тэжээнэ гэж үхтэлээ өглөөнөөс үдшийн бүрийд хүртэл ажилаад амьдарсаар насны эцэст сайхан амьдарч чадахгүй дуусна.энэ сүмүүд улам өргөжөөд хүний тархи толгойг мөргүүлж улам баяжих юм.шалгаач
Зочин 2022-06-20 150.129.143.107
Христийн шашинтай хүмүүсийг гандангийн дэнжээс хөөж явуулах хэрэгтэй. Гандан бол ариун газар тул тэр дэнж дээр христийн сүм байж болохгүй. Од кинотеатрийг буцааж ав.
Зочин 2022-06-20 192.82.88.169
Гадны сүмүүдийг хязгаарлах хэрэгтэй
Зочин 2022-06-20 202.55.188.35
Өргөл болон 10 ны 1 гээд дугтуйнд мөнгө хийлгэж хайрцагт хийлгэн авдаг .тэр мөнгийг хэрхэн яааж зарцуулаж байгаа нь хяналтгүй еринь санхүүгийн том асуудал байдаг
Зочин 2022-06-20 103.26.195.56
hristtiin gaj ursgal ih bn mongold
Ц. Эрдэнэбат 2022-06-20 202.126.89.201
МХЕГ юү хийдэг байгууллага вэ?! Эмээлтэд махны үйлдвэрүүд, шашины байгууллагууд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулдаг гэх юм. Би ер ойлгохгүй юм аа…
РАВДАНЪ 2022-06-20 59.153.86.99
лам нарыг хүчээр хар болго, ха ха
Зочин 2022-06-20 66.181.180.186
МАХН буюу МАН олон зуун жилийн турш Монголчуудын дээдлэн шүтэж ирсэн Бурханы шашныг 70 жил хориглон цагдаж ирсэний аймшигт ул мөр үр дагавар нь өнөөдөр ингэж л илэрч байна даа !
Монголд мөн ч их гай тарьсан нам даа !
Зочин 2022-06-20 202.131.226.226
zailooo. Yu shutehee chamaa zalgahgui. Buddha suuld orj irsen shashin shuu
ганаа 2022-06-20 202.72.247.58
Чиний санаанд буддагийн бус дэв шингэжээ:
Зочин 2022-06-20 202.131.240.147
Хуурамч хутагт юм чинь аргагүй шүү дээ жинхэнэ Наро Банчэн гэгээн бол жинхэнэ олны тусыг бүтээдэг туйлын эгэл даруу атлаа гайхамшигтай хүчтэй хүн байсан. Хэзээ ч өөрийгөө ийм тийм гэж зарлаж явдаггүй байсан даа. Одоогийн энэ хутагт хувилгаад гээд байгаа нөхдүүд бүгд Далай ламаас баталгаажуулах бичиг авсан нөхдүүд. Жинхэнэ хутагт хувилгаан хүн чинь хэнээр ч батлуулах шаардлагагүй байдаг юм. Зүгээр л чив чимээгүй үйлээ хийгээд олны тусыг бүтээгээд явж байдаг юм.