Үйлдвэр худалдааны яамны төрийн нарийн бичгийн дарга асан Д.Сүрэнхорд холбогдох эрүүгийн хуулийн 150.3-аар зүйлчилсэн хэргийн шүүх хурал маргааш Сүхбаатар дүүргийн шүүхэд болно. Тэрбээр албан тушаалаа урвуулан ашиглаж яамныхаа ажилчдын цалин болох 93 сая төгрөгийг завшин гадаадын улс орон руу оргон зайлсан гэх хэрэгт буруутгагдаад байгаа. Түүнд холбогдох шүүх хурал өнгөрөгч долдугаар сарын 3-ны өдөр болох байсан ч Улсын яллагч Ж.Чимгээ ээлжийн амралтаа авсан гэсэн үндэслэлээр энэ сарын 3-ны өдөр хүртэл хойшилсон. Гэвч энэ сарын 3-ны өдөр товлогдсон шүүх хурал мөн л өмгөөлөгч нар ирээгүй гэсэн шалтгаанаар хойшилсон юм.
Н.Түвшин