Ким Кардашиан, Канье Уэст нар 2007 онд гэрлэж, 2021 онд салсан. Гэвч тэдний салалтын тухай дуулиан шуугиан одоо хүртэл намжаагүй байсаар.
Тэд дөрвөн хүүхэдтэй. Хамгийн том охин Норт Уэст нь Баасан гаригт сагсан бөмбөгийн тэмцээнд оролцсон бөгөөд уг тоглолтыг Ким, Канье нар зэрэгцэн сууж үзжээ. Цахим ертөнцөд ширүүхэн дайсагналцаж байсан боловч охиныхоо тоглолтон дээр тун тайван, энгийн байсан гэдгийг “TMZ” хуудас онцлов.
“Тэд хоёр биенээсээ огт холдоогүй, маш ойрхон суусан. Бас үе үе хоорондоо юм ярьж, эелдэг байсан” гэж тэднийг нүдээр харсан гэрчүүд хэлжээ.
Ким, Канье нар хүүхдүүдийнхээ төлөө ийн нэгдэж буй нь анхны тохиолдол биш аж. Тэд өнгөрсөн гуравдугаар сард зургаан настай Сент хүүгээ хөл бөмбөгийн тоглолтонд оролцох үед ч мөн хамт байжээ.
Ким Кардашиан өнгөрсөн оны аравдугаар сард Пит Дэвидсоны хамт нэгэн шууд нэвтрүүлгийн зочноор оролцсон. Тэр үеэс хойш тэд болзож эхэлсэн гэж үздэг. Хүүхдүүд нь Пит Дэвидсонтой хурдан дотносож байгаад Каньегийн сэтгэл түгшиж байгаа гэж “Hollywood life” хуудас мэдээлж байв.
Эх сурвалж: MIRROR
Холбоотой мэдээ