Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хан-Өндөр багийн Дунд цүүр гэдэг газарт зургадугаар 17-ны өдрийн 17:00-18:00 цагийн үед дуу цахилгаантай аадар бороо орсны улмаас үер буужээ. Үерийн улмаас хоёр айлын гэр урсаж эвдрэн, 16 өрхийн 1800 толгой мал үрэгдсэн байна.
Энэ талаарх мэдээллийг тухайн өдрийн 21:30 цагт Архангай аймгийн онцгой байдлын албаныхан хүлээн авчээ. Улмаар Онцгой байдлын газрын алба хаагчид болон сумын Засаг даргаар ахлуулсан иргэд үерт урссан малын сэг зэмийг цэвэрлэж ажиллажээ.