Их Британийн цэргүүдийг дайнд бэлэн байхыг анхааруулав

Хуучирсан мэдээ: 2022.06.19-нд нийтлэгдсэн

Их Британийн цэргүүдийг дайнд бэлэн байхыг анхааруулав

Их Британийн цэргүүдийг дайнд бэлэн байхыг анхааруулав

Их Британийн армийн генерал Патрик Сандерс энэ долоо хоногт армийн ерөнхий командлалыг хүлээж авсан. Тэрбээр Путины армитай тулалдаж, ялахад бэлтгэ гэж цэргүүддээ хэлжээ.

Патрик Сандерс өнгөрсөн Даваа гаригт шинэ ажлаа хүлээж авсан бөгөөд ажлынхаа дөрөв дэх өдрөө Оросыг ялах арми байгуулахаа тангарагласан байна. “Оросын түрэмгийллээс хойш дэлхий тэр аяараа өөрчлөгдсөн. Одоо холбоотнуудтай мөр зэрэгцэн тулалдаж, дайнд ялах чадварлаг арми байгуулах зайлшгүй шаардлагатай байна” гэж тэр хэлэв.

Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон 2019 онд зэвсэгт хүчнийхээ тоог цөөлөхгүй гэж амлаж байсан. Гэвч үүнээс хойш 800 орчим хуягт машин, 80 танкаа алдаад байна. Түүнчлэн цэргийн тоог 73 мянга болгон бууруулсан тул сүүлийн 300 жилд байгаагүй хамгийн жижиг армийг удирдах болсноо Патрик Сандерс онцолжээ.

Путин НАТО-ийн орнуудыг заналхийлж, Европ дахь хуучин зөвлөлтийн орнуудыг “Түүхэн Оросын нэг хэсэг” гэж хэлсэн.  Казахстаны ерөнхийлөгч Касым Жомарт Токаев өчигдөр /2022.06.18/ Санкт-Петербург хотноо болсон эдийн засгийн форум дээр Донецк, Луганскийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ зарласан эрс мэдэгдлийн хариуд Путин ийм тайлбар хийсэн байна. Токаевын мэдэгдлийн хариуд Путин Казахстаныг Орост ээлтэй улс гэж хэлсэн боловч “Украинтай ижил зүйл тохиолдож болох л байсан” гэж онцолжээ.

Гадаад бодлогын судалгааны хүрээлэнгийн ажилтан Максимилиан Хесс энэ тухай “The telegraph” сонинд мэдээлэхдээ Путины үйлдлийг илэрхий заналхийлэл байсан гэв.

Эх сурвалж: DAILY MAIL, THE SUN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ЗөвЗөв
12
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
4
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж