Зорчигч тээвэрлэж явсан автобус шатжээ

Хуучирсан мэдээ: 2022.06.19-нд нийтлэгдсэн

Зорчигч тээвэрлэж явсан автобус шатжээ

Зорчигч тээвэрлэж явсан автобус шатжээ

Сансрын тунелээс уруудах замд Баянцээлийн эсрэг талд өнөөдөр /2022.06.19/ 12:00 цагийн үед нийтийн тээврийн автобус шатжээ. Осол гарах үед таван зорчигчтой явсан бөгөөд автобусны араас гэнэт гал гарч эхлэхэд зорчигчид шуурхай буужээ.

Жолооч Онцгой байдлын албанд дуудлага өгч, 3-4 ширхэг галын хор цацсан боловч үр дүнд хүрээгүй аж. Автобусны гал улам авалцаж, битүү утаа агаарт дэгджээ. Нийслэлийн аврах 105 дугаар ангийнхан ирж, ус галын хор цацсанаар галыг богино хугацаанд унтраав. Азаар хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж