Хан-Уул дүүрэгт хөнгөлөлттэй зээлээр нэгдсэн эмнэлэг барина | News.MN

Хан-Уул дүүрэгт хөнгөлөлттэй зээлээр нэгдсэн эмнэлэг барина

Хан-Уул дүүрэгт хөнгөлөлттэй зээлээр нэгдсэн эмнэлэг барина

Хан-Уул дүүрэгт хөнгөлөлттэй зээлээр нэгдсэн эмнэлэг барина

Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд нийгмийн эрүүл мэндийн төвийн барилга барихаар заасан. Энэ нь он дамжин хэрэгжих ажил юм. Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн сүрьеэгийн диспансерийн байрыг өмчийн бүртгэлээс хасах хүсэлт ирүүлсэн байна.

Түүнчлэн Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн шинэ байр барих болсон. Үүнтэй холбогдуулан барилга барих талбайд буй гарааш болон агуулах зэргийг буулгах хүсэлт ирүүлжээ. Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны хооронд байгуулсан гэрээ, буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн дагуу барилгыг Сонгинохайрхан дүүргийн жишиг эмнэлгийн зураг төсвөөр барихаар зөвшөөрсөн байна.

Мөн 28-р сургуулийн нэгдүгээр байрыг шинээр барих төсөл батлагджээ. Тухайн сургуулийн барилга 1964 онд ашиглалтад орсон бөгөөд мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтээр шаардлага хангахгүй нь тогтоогдсон байна.

Дээрх барилга байгууламжийг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тогтоолын төслийг НИТХ-ын ээлжит бус VI хуралдаанаар хэлэлцэж, дэмжсэн болохыг Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-06-19 108.197.230.65

Одоо эмнэлэг хэрэггүй Эмч нарынхаа мэдлэгийг дээшлүүл!!!!!! Мөнгө угаах арга чинь эмнэлэг барих Бас 1 тэнэг гишүүний бизнес

Avatar

Зочин 2022-06-19 66.181.189.166

дандаа зээл…Сайхан нэрийн дор дандаа зээл…тэр зээл нь Хятадынх…Үнэн хэцүү сэтгэдэг төр юм аа…

Avatar

Зочин 2022-06-19 192.82.91.216

Үнэн луйварчин төр засаг гэж

Avatar

Зочин 2022-06-19 142.79.202.93

Наадам хийхээ л болиочдээ. Хөөрхөн хэдэн цаас гаралгүй дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж