Энэтхэг, Хятад, Шри Ланка улсууд Оросоос нефть импортолсоор байна

Хуучирсан мэдээ: 2022.06.19-нд нийтлэгдсэн

Энэтхэг, Хятад, Шри Ланка улсууд Оросоос нефть импортолсоор байна

Энэтхэг, Хятад, Шри Ланка улсууд Оросоос нефть импортолсоор байна

Европын холбоо тэргүүтэй олон орон ОХУ-аас эрчим хүч импортлохоо зогсоосон. Оросоос худалдан авалт хийхгүй байх шаардлагыг АНУ тавьж буй ч Энэтхэг, Хятад гэх мэт Азийн орнууд Москваг газрын тосны чухал эх үүсвэрээ болгосоор байна.

Дайны санхүүжилтийг зогсоох АНУ болон Европын холбооны хүчин чармайлттай зэрэгцээд энэ борлуулалт Оросын экспортын орлогыг нэмэгдүүлэх болов.

1.4 тэрбум хүн амтай, газрын тосны хэрэглээ өндөртэй Энэтхэг улс 2021 онд 12 сая баррелль газрын тос импортолж байв. Тэгвэл энэ тоо 2022 онд бараг 60 сая болж өссөн болохыг түүхий эдийн мэдээллийн “Kpler” фирм мэдээллээ. Тавдугаар сард л гэхэд түүхий нефть ачсан Оросын 30 орчим танк Энэтхэгийн эрэг рүү хөдөлж, өдөрт 430 мянган баррель нефть буулгасан байна.

Шри-Ланкийн эдийн засаг хүнд байдалд байгаа тул Оросоос илүү газрын тос худалдаж авахаас өөр аргагүйд хүрч магадгүй гэж тус улсын ерөнхий сайд мөн мэдэгджээ. Тодруулбал, ерөнхий сайд Ранил Викремесингхэ өчигдөр /2022.06.18/ хийсэн мэдэгдэлдээ “Бид бусад эх сурвалжийг хайх болно. Гэхдээ Москвагаас илүү их түүхий нефть худалдаж авах нь өөрчлөгдөхгүй” гэв. Шри-Ланка улс цорын ганц боловсруулах үйлдвэрээ ажиллуулахын тулд тавдугаар сард л гэхэд 99 мянган тонн түүхий нефть худалдаж авсан гэх мэдээлэл байна.

Европын ихэнх хэсэг рүү тээвэрлэгддэг байсан нефтийн урсгал тасарч оронд нь Ази руу чиглэх болсныг “Kpler”-ийн ахлах шинжээч Мэтт Смит онцлов. Тэр дундаа Энэтхэг улс импортын хэмжээгээрээ тэргүүлж, Хятад удаалж байгаа аж.

Хятад улсын хувьд 2021 онд Оросоос өдөрт дунджаар 1.6 сая баррель газрын тос авч, хамгийн том худалдан авагч нь болжээ. Энэтхэгийн импорт Хятадын дөрөвний нэг хувьтай тэнцэхээр байсан ч дайнаас хойш огцом өссөн байна.

Эх сурвалж: NBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж