Сонгинохайрхан, Багахангай дүүрэгт өнөөдөр согтууруулах ундаа худалдахгүй

Хуучирсан мэдээ: 2022.06.19-нд нийтлэгдсэн

Сонгинохайрхан, Багахангай дүүрэгт өнөөдөр согтууруулах ундаа худалдахгүй

Сонгинохайрхан, Багахангай дүүрэгт өнөөдөр согтууруулах ундаа худалдахгүй

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны нөхөн болон дахин сонгууль зургадугаар сарын 19-нд 07:00-20:00 цагийн хооронд явагдана. Нийслэлд Сонгинохайрхан дүүргийн 24-р тойрог, Багахангай дүүргийн нэгдүгээр тойргоос нэр дэвшиж, сонгогдсон хоёр төлөөлөгч нас барсан тул нөхөн сонгуулийн санал хураалтыг зохион байгуулах юм.

Үүнтэй холбогдуулан зургадугаар сарын 19-ний Ням гаригт тус дүүргүүдийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон Нийслэлийн Засаг даргын захирамж гарлаа.

Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон тус дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болгов. Мөн захирамжийн нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах чиглэлийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд өглөө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж