Элон Маскийн удирддаг “SpaceX” компанийн зарим ажилчин захирлаа шүүмжилсэн нээлттэй захидал бичээд ажлаасаа халагдсан тухай хэвлэлүүд мэдээлэв. Захидал бичсэн ажилчид Элон Маскийг “Сүүлийн хэдэн долоо хоногт бидний анхаарлыг сарниулж, эвгүй байдалд оруулах болсон” гэжээ.
Энэ талаар компанийн нэрээ нууцалсан гурван ажилтан “New york times” сонинд мэдээлсэн байна. Хэчнээн хүн ажилгүй болсон нь одоогоор тодорхойгүй байна.
Уг үйл явдал Баасан гаригт болсон. Тэгвэл Элон Маск Пүрэв гаригт 44 тэрбум ам.долларын гэрээнийхээ талаар твиттерийн ажилчдад анх удаа мэдээлэл хүргэжээ. Үүнтэй зэрэгцээд Маск онгоцны үйлчлэгчид бэлгийн дарамт үзүүлсэн тухай мэдээлэл гарсан. Түүнчлэн Элон Маск твиттер хуудсандаа “Microsoft”-ийн үүсгэн байгуулагч Билл Гейтсийн царайг бүдүүлгээр шоолжээ.
Максийг шүүмжилсэн ажилчид нээлттэй захидалдаа, “Түүний 98 сая дагагчдаа харуулж буй жиргээнүүд нь компанийн нэр хүндийг харлуулж байна. Манай гүйцэтгэх захирал, хамгийн нэр хүндтэй төлөөлөгчийн хувьд Элон бол компанийн нүүр царай. Элоны жиргээ бүр компанийн гаргасан бодит мэдэгдэл гэсэн үг” гэжээ.
Эх сурвалж: JAPAN TODAY
W3 2022-06-19 66.181.161.57
5w24gf4ww2fwfgf42g42w5ff2fw4fgtf424dre42rree
Зочин 2022-06-19 202.21.127.142
ха ха, тэгнэ ш дээ, хувийн өмч, эзнээс цалин авна, таалагдахгүй бол зайл л гэнэ ш дээ
Зочин 2022-06-19 93.229.83.194
Ene nuhur setgets uurchlulttei gesen shu de
Бадарч тахар 2022-06-19 139.5.217.52
Халахгүй яадаг юм шүүмжлэх байтугай муухай харсан хүнийг эвгүй зөрсөн хүнийг дор нь халах хэрэгтэй !!
MR.TUSHIG 2022-06-19 202.9.40.46
Хүн төрлөхтний саран дээр амьдрах мөрөөдөлд саад болох бол халах ч яаамай
Зочин 2022-06-19 192.82.68.125
Ийм лалрын бол саран дээр очиж лалартаад ч яахав дээ, дэлхийгээ яая гэж байж.
MGL 2022-06-19 66.181.161.21
Монголчууд л лалрын байгаагаас гайгүй орнууд байгааштэ
D42e2fftAr2seee3e45e4rt24de3esw4v2fft 2022-06-19 66.181.161.57
R4 rwfc24wedwdwwwssedd3f3tw2wes4w2twwdwerf2eddar4r4g