Элон Маскийг шүүмжлээд, ажлаасаа халагдав

Хуучирсан мэдээ: 2022.06.19-нд нийтлэгдсэн

Элон Маскийг шүүмжлээд, ажлаасаа халагдав

Элон Маскийг шүүмжлээд, ажлаасаа халагдав

Элон Маскийн удирддаг “SpaceX” компанийн зарим ажилчин захирлаа шүүмжилсэн нээлттэй захидал бичээд ажлаасаа халагдсан тухай хэвлэлүүд мэдээлэв. Захидал бичсэн ажилчид Элон Маскийг “Сүүлийн хэдэн долоо хоногт бидний анхаарлыг сарниулж, эвгүй байдалд оруулах болсон” гэжээ.

Энэ талаар компанийн нэрээ нууцалсан гурван ажилтан “New york times” сонинд мэдээлсэн байна. Хэчнээн хүн ажилгүй болсон нь одоогоор тодорхойгүй байна.

Уг үйл явдал Баасан гаригт болсон. Тэгвэл Элон Маск Пүрэв гаригт 44 тэрбум ам.долларын гэрээнийхээ талаар твиттерийн ажилчдад анх удаа мэдээлэл хүргэжээ. Үүнтэй зэрэгцээд Маск онгоцны үйлчлэгчид бэлгийн дарамт үзүүлсэн тухай мэдээлэл гарсан. Түүнчлэн Элон Маск твиттер хуудсандаа “Microsoft”-ийн үүсгэн байгуулагч Билл Гейтсийн царайг бүдүүлгээр шоолжээ.

Максийг шүүмжилсэн ажилчид нээлттэй захидалдаа, “Түүний 98 сая дагагчдаа харуулж буй жиргээнүүд нь компанийн нэр хүндийг харлуулж байна. Манай гүйцэтгэх захирал, хамгийн нэр хүндтэй төлөөлөгчийн хувьд Элон бол компанийн нүүр царай. Элоны жиргээ бүр компанийн гаргасан бодит мэдэгдэл гэсэн үг” гэжээ.

Эх сурвалж: JAPAN TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж