Аадар бороо орсны улмаас үерийн 85 дуудлага бүртгэгджээ

Хуучирсан мэдээ: 2022.06.19-нд нийтлэгдсэн

Аадар бороо орсны улмаас үерийн 85 дуудлага бүртгэгджээ

Аадар бороо орсны  улмаас үерийн 85 дуудлага  бүртгэгджээ

Улаанбаатар хот орчимд өчигдөр /2022.06.18/ орсон хүчтэй борооны улмаас нийслэлийн хэмжээнд нийт 85 үерийн дуудлага бүртгэгдсэн болохыг Нийслэлийн ОБЕГ-ын Мэдээлэл шуурхай төвийн ерөнхий зохицуулагч Ц.Чинзориг мэдээллээ.

Ихэвчлэн Сонгинохайрхан, Хан-уул, Чингэлтэй дүүргийн 16 болон 17 дугаар хорооноос дуудлага мэдээлэл иржээ.  Эдгээр дуудлагаас хамгийн их нь Сонгинохайрхан дүүрэгт бүртгэгджээ. Тус дүүргээс 25 удаагийн дуудлага ирсэн ба гэр, хашаа байшин руу ус орлоо гэсэн дуудлага зонхилжээ.

Тахилтын орчимд тунелийн хотгор хэсэгт үерийн ус дүүрч, гурван машин суусан байна. Мөн ширүүн бороотой зэрэгцэн хүчтэй салхи гарсны улмаас байшингийн дээвэр хууларсан байна. Гэр хороолол болон орон сууцны холимог бүсэд гэр дээр вакум цонх унасан тохиолдол ч  гарчээ.

Иймд иргэдийг аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж