Мариупольд зураг авалт хийсэн сувилагч олзноос чөлөөлөгджээ

Хуучирсан мэдээ: 2022.06.19-нд нийтлэгдсэн

Мариупольд зураг авалт хийсэн сувилагч олзноос чөлөөлөгджээ

Мариупольд зураг авалт хийсэн сувилагч олзноос чөлөөлөгджээ

Мариуполь дахь нөхцөл байдал, тулааны үеэр амиа алдсан хүмүүсийн зураг, бичлэгийг хийж байсан Украины сувилагч оросуудад олзлогдсон. Тэрбээр гуравдугаар сарын 16-нд баривчлагдаад, гурван сарын дараа сая суллагдав.

Цахим орчинд Тайра нэрээр алдаршсан Юлия Паевскаг сулласан тухай мэдэгдлийг ерөнхийлөгч Владимир Зеленский Баасан гаригт хийжээ. “Бид Тайраг олзноос чөлөөлж чадсан гэдгээ зарлаж байна. Үүний төлөө ажилласан бүх хүмүүст талархлаа. Тайра одоо гэртээ байгаа. Олзлогдсон бүх хүнийг буцааж авчрахын төлөө бид ажиллана” гэж тэр хэлэв.

Түүний хийсэн бичлэгт Паевска бусад эмч нарын хамтаар Украин, Оросын шархадсан цэргүүдийг асарч буйг харуулжээ. Тэрбээр өөрийн камерт бичигдсэн 256 гигабайт хэмжээтэй бичлэгийг “Associated press” агентлагт хүлээлгэн өгчээ.

Украины засгийн газар Тайраг байлдагч биш гэдгийг онцлоод хүмүүнлэгийн тусламж үзүүлэх олон улсын гэрээний дагуу Орост олзлогдогчоор хоригдох ёсгүй гэжээ.

Дашрамд дурдахад, хоёрдугаар сарын 24-нөөс хойш Украины 4500 гаруй энгийн иргэн амиа алдаж, 5600 орчим хүн шархадсан гэж “BBC” агентлаг мэдээлэв. Мөн 13 сая гаруй хүн эх орноосоо дүрвэсэн байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж