АНУ-аас Монгол Улсад хандивласан 302,400 тун Файзер вакциныг хүлээж авлаа. Covid-19 халдварт өвчний эсрэг эдгээр вакциныг Ковакс хөтөлбөрийн дагуу Монголд ирүүлсэн болохыг АНУ-ын Элчин сайдын яам албан ёсны цахим хуудсандаа өчигдөр /2022.06.18/ мэдээлэв. Вакциныг Мичиган мужийн Каламазу дахь Файзер компанийн үйлдвэрээс шууд нийлүүлсэн байна.
АНУ-аас хандивласан коронавируст халдварын эсрэг вакцины нийт тоо энэ удаагийн хандивтай нийлээд 1.4 сая тун боллоо.
Монголын ард түмэн энэхүү цар тахлыг даван туулахад АНУ дэмжлэг үзүүлсээр байна. Ковакс хөтөлбөрөөр дамжуулан өгч буй хандив нь уг дэмжлэгийн нэг хэсэг гэдгийг тус улсын Элчин сайдын яам мэдэгдэв. АНУ нь олон улсын түншүүдтэй хамтран Covid-19 өвчний эсрэг вакциныг дэлхий нийтэд хандивлаж, тахал өвчнийг таслан зогсоохоор ажиллаж байна.
Covid-19 өвчний эсрэг дэлхий нийтийн тэмцэлд үзүүлж буй АНУ-ын дэмжлэгийн хүрээнд 539 сая гаруй тун вакциныг бусад улс оронд хандивласан. Тус улсын ерөнхийлөгч Жо Байден 2021 оны зургадугаар сарын 3-ны өдөр хийсэн мэдэгдэлдээ “Энэхүү вирусийн эсрэг бидний хамтын тэмцлийн вакцины гол цөм нь АНУ байх болно” гэж байв.
Зочин 2022-06-19 15.235.146.12
Vaktsin hiilgenees housh zurh, ydraad bdag bolson. Tom hund iim bhad odoo huuhded…
Зочин 2022-06-19 192.82.68.164
Вакцины лизенцээ бүгдийг нь Монголд өг гэж Америкт хэлэх хэрэгтэй.
Зочин 2022-06-19 192.82.68.130
Кроно вакцин тариулсаны дараа цус харвалт нэмэгдсэн шүү
Зочин 2022-06-19 202.126.94.99
Одоо наад вакцинаа больж уз!!! Ковид дуусч бн, юун хуухэд бэ! Дархлааг нь свйжруулах, агаарт амрах талаар тер ажиллах естой.
Зочин 2022-06-19 202.126.89.146
4 tun hiilgeed tusahdaa hurvel tusdag l yum bnlee. Huuhddee yamartai ch hiilgehgui. Odoo bolii
Зочин 2022-06-19 192.82.69.75
Туршилтын вакцинууд байх… Маш сайн шинжлэх хэрэгтэй Ер нь, Оросоос вакцин авах нь зөв байх…Америк ноотой
Зочин 2022-06-19 202.179.21.239
solior p***a
Зочин 2022-06-19 192.82.73.218
nirgesen hoino n hashhirav
Зочин 2022-06-19 66.181.191.243
manius turshiltiin harh bolj guitslee
Хаха 2022-06-19 202.21.109.96
Harh aa haha
Зочин 2022-06-19 66.181.191.202
Америкийн файзер нь украйн, зүүн европид дахь биолабораторид туршиж удаан хугацаандаа өвчин үүсгэж, үхэлд хүргэх үйлчилгээтэй хор бөгөөд улс орнуудыг нөлөөндөө оруулах бодлогын нэг хэсэг.
Зочин 2022-06-19 66.181.185.177
Юу вэ. Одоо хэрэггүй болсон юм бишүү