Панама улсад зохиогдож буй Сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 37 орны 600 гаруй өсвөрийн шатарчид зургаан насны ангиллаар тоглон өрсөлдөж байна. Энэхүү тэмцээнд манай улсын 14 өсвөрийн тамирчид, багш дасгалжуулагчдынхаа хамт оролцож буй юм. 7,9,11,13,15,17 насны ангилалд өрсөлдөж буй өсвөрийн шатарчид нийтдээ 9 өрөг тоглох бөгөөд тэмцээн маргааш өндөрлөж, аваргууд тодорно. 8 өргийн дараах байдлаар 11 насны охидын тэмцээнд Мөнхпүрэвийн Маргад, 13 насны охидын тэмцээнд Гурванбаатарын Урангоо, 15 насны охидын тэмцээнд Нямдаваагийн Энхболор, 13 насны хөвгүүдийн тэмцээнд Баттулгын Тэнүүнболд нар тэмцээнийг хошуучлан түрүүлж явна.
Нямдоржийн Энхрийхэн өрсөлдөгчөө хожсоноор 6,5 оноотойгоор хоёр дугаар байр руу гарч ирэв. Тэрээр маргааш хожвол 9 насны охидын тэмцээнд дэлхийн аваргын мөнгөн медаль хүртэнэ. Түүний өрсөлдөгч , тэмцээнийг хошуучлагч перу охин 9-р өрөгт хожигдвол манай тамирчин аварга ч болох боломжтой бөгөөд харин Цэлмүүн, Энхзаяа нарын хувьд хожсон нь хүрэл медаль хүртэх юм.
Холбоотой мэдээ