Фүкүшимад учирсан хохирлыг засгийн газар хариуцахгүй гэв

Хуучирсан мэдээ: 2022.06.18-нд нийтлэгдсэн

Фүкүшимад учирсан хохирлыг засгийн газар хариуцахгүй гэв

Фүкүшимад  учирсан хохирлыг засгийн газар хариуцахгүй гэв

Японы засгийн газар Фүкүшимагийн цөмийн гамшгаас болж амь нас нь эрсэдсэн хүмүүсийн нэхэмжлэл, хохирлыг хариуцахгүй гэж тус улсын Дээд шүүх Баасан гаригт  мэдэгдсэн. Шүүхийн шийдвэрийн үр нөлөөг анхааралтай ажиглах болно гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдэв.

Японы зүүн хойд эрэгт 2011 оны гуравдугаар сарын 11-нд 9.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас том цунами болж, Токиогийн цахилгаан эрчим хүчний (Тепко) Фукушима Дайчи цахилгаан станцыг дайрч, Чернобылийн атомын цахилгаан станцаас хойшхи хамгийн том цөмийн гамшиг болсон. Тус гамшгаас болж  олон зуун мянган хүн гэр орноо орхин явсан юм. Хохирогч  нар хэд хэдэн ангиллын шүүхэд нэхэмжлэл  гаргахдаа Tepco болон засгийн газраас  хохирлыг барагдуулахыг шаардсан. Нэхэмжлэлийн дагуу гуравдугаар сард Дээд шүүх Tepco-гоос 3,700 орчим хүнд 1,4 тэрбум иенийн хохирлыг барагдуулах шийдвэрийг хэвээр үлдээсэн юм.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж