Мьянмарын ардчиллын төлөөх тэмцэгчид цаазаар авах ял оноов

Хуучирсан мэдээ: 2022.06.18-нд нийтлэгдсэн

Мьянмарын ардчиллын төлөөх тэмцэгчид цаазаар авах ял оноов

Мьянмарын ардчиллын төлөөх тэмцэгчид цаазаар авах ял оноов

Мьянмарын цэргийн хунта энэ сарын эхээр дөрвөн хүнд өгсөн цаазын  ялаа хэрэгжүүлэх бодолтой байгаагаа  дахин мэдэгдэв. Цаазын ял авсан дөрвөн  хүний ​​нэг нь ардчиллын төлөө тэмцэгч Аун Сан Су Чигийн тэргүүлдэг намын хууль тогтоогч асан аж. Тус ялыг НҮБ, АНУ болон барууны бусад орнууд эрс буруушааж байна.

Цаазаар авах ялын тов хараахан зарлагдаагүй байна. Олон улсын шүүмжлэлд өртөхтэй зэрэгцээд цэргийн удирдах зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч шийдвэрээ зөвтгөсөн мэдэгдэл гаргасан байна. Тэрбээр Ардчиллын төлөөх бүлгүүдийн өдөөн хатгалга нь 50 гэм зэмгүй хүний ​​аминд хүрсэн тул цаазаар авах ял оноох нь зөв гэж мэдэгдэв.

Ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Мьянмар бол тусгаар тогтносон улс бөгөөд өөрийн харьяаллын дагуу эрх мэдэлтэй гэж тайлбарлажээ.

Өнгөрсөн жил төрийн эргэлт хийж, хунтын арми  хяналтыг  авснаас хойш тус улс үймээн самуунтай байгаа юм.  Хунта төрийн эргэлт хийсний дараа эсэргүүцлийн жагсаал өрнөж, улмаар 1900 гаруй хүн амиа алдсан гэж орон нутгийн хүний ​​эрхийн байгууллага мэдэгдэв. Цэргийн дэглэмийг эсэргүүцэж буй ардчиллын төлөөх бүлэглэлийг  цаазаар авбал эмх замбараагүй байдал намжина гэж хунтын арми үзэж байна.

Эх сурвалж: NHK Japan

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
3
БурууБуруу
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж