Лавров: Украины хэлэлцээнд сэтгэл хангалуун байна

Хуучирсан мэдээ: 2022.06.18-нд нийтлэгдсэн

Лавров: Украины хэлэлцээнд сэтгэл хангалуун байна

Лавров: Украины хэлэлцээнд сэтгэл хангалуун байна

ОХУ-ын Гадаад хэргийн яамны  сайд Сергей Лавров гуравдугаар сарын сүүлээр болсон Украинтай хийсэн хэлэлцээнд Орос сэтгэл хангалуун байна гэж ярив. Гэвч дөрөвдүгээр сарын дунд үеэс хойш Украинтай хийх байсан хэлэлцээ түр зогсоод байна. Учир нь Киев Оросын тавьсан саналд хариу өгөөгүй  байна гэж Лавров мэдэгджээ.

Лавров мэдэгдэлдээ,  Киев Орост хэрэгтэй гэдгээ ойлговол Москва  Украинтай энхийн гэрээ байгуулахад бэлэн байна гэв.  Үүнээс гадна ОХУ-ын Гадаад хэргийн сайд  Орос улс цөмийн дайн эхлүүлэх хүсэлгүй байгааг онцолжээ.

Тэрбээр мөн Киевийн хяналтанд байдаг Украины нутаг дэвсгэрийн хувь заяаг урьдчилан таамаглах боломжгүй  гэж мэдэгдсэн байна.

Истанбулд гуравдугаар сарын 29-нд болсон  ээлжит хэлэлцээний үеэр Украин санал дэвшүүлсэн. Энэ нь “NATO”-гийн туслалцааны оронд хэд хэдэн улс Украины аюулгүй байдлын баталгаа болох тухай юм. Үүнд, Украинд арми, зэвсэг, нислэгийн хориотой бүсээр тусламж үзүүлэх зэрэг орно. Харин Крым, Луганск, Донецк мужуудын эзлэгдсэн нутаг дэвсгэрт дээр дурдсан шиг аюулгүй байдлын баталгаа хамаарахгүй аж.

Украины төлөөлөгчид мөн Крым, Севастополийн статусыг ойрын 15 жилийн хугацаанд хоёр талын хэлэлцээгээр буюу Украин, Оросын ерөнхийлөгч нарын шууд хэлэлцээгээр шийдвэрлэхийг санал болгов.

Ерөнхийлөгч Владимир Зеленский тус асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулсны дараа л аюулгүй байдлын баталгааны  гэрээнд гарын үсэг зурахад бэлэн байна гэж мэдэгдэв.  Үүний өмнө Украины нутаг дэвсгэрээс Оросын цэргийг гаргах ёстой гэж тэрбээр мэдэгдсэн байна.

Эх сурвалж:UKRAYINSKA PRAVDA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж