05 дугаар ангийн алба хаагч ходоод нь задарч нас баржээ

Хуучирсан мэдээ: 2022.06.17-нд нийтлэгдсэн

05 дугаар ангийн алба хаагч ходоод нь задарч нас баржээ

05 дугаар ангийн алба хаагч ходоод нь задарч нас баржээ

Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч 18 настай Н өчигдөр /2022.06.16/ 16:00 цагийн үед эмнэлэгт яаралтай түргэн тусламж авахаар ухаангүй хүргэгдэн иржээ. Ингээд өнгөрсөн шөнө 6-7 цаг үргэлжлэх мэс засалд орсон ба эмч нарын баг ходоодыг нь бүрэн авсан байна. Учир нь ходоод нь бүхэлдээ задарсан болохыг ар гэрийнхэн нь хэвлэлд өгсөн яриандаа хэлжээ.

Харамсалтай нь тухайн залуу мэс заслын дараа тэнхрэхгүй сэхээнд байсаар өнөөдөр 20:45 цагт нас барсан байна.

Талийгаач өнгөрсөн тавдугаар сард 05 дугаар ангид татагджээ. Цэрэгт очсоноос 45 хоног крантин тогтоож зургадугаар сарын 15-нд тангаргын баяр нь болж, ар гэрийнхэнтэйгээ уулзсан байна. Тухайн үед талийгаачийн биеийн байдал хэвийн байсан бөгөөд ямар нэгэн архаг хууч өвчингүй болохыг ар гэрийнхэн нь хэлэв. Тиймээс цэргийн ангид юу болсон талаар холбогдох яаманд мэдээлэл ирсэн эсэхийг тодрууллаа. Батлан хамгаалахын яамтай холбогдоход "Тухайн алба хаагчийн талаар мэдээлэл ирээгүй. Энэ асуудлыг дотоодын цэргийн ангиа хариуцна" гэх тайлбарыг өглөө. Харин 05 дугаар ангитай холбогдож асуухад мэдээлэл өгөхгүй гэв. Ямартай ч тус цэргийн анги талийгаачийн ар гэрийнхний бүх хүсэлтийг хүлээж авч шалгалтын ажилд туслахад бэлэн гэдгээ илэрхийлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
202
ХарамсалтайХарамсалтай
87
БурууБуруу
25
ТэнэглэлТэнэглэл
12
ЗөвЗөв
10
ГайхмаарГайхмаар
7
ХахаХаха
7
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж