Ц.Цэрэнпунцаг: Завхан, Говь-Алтайг 2024 он гэхэд хатуу хучилттай замаар холбоно

Хуучирсан мэдээ: 2022.06.17-нд нийтлэгдсэн

Ц.Цэрэнпунцаг: Завхан, Говь-Алтайг 2024 он гэхэд хатуу хучилттай замаар холбоно

Ц.Цэрэнпунцаг: Завхан, Говь-Алтайг 2024 он гэхэд хатуу хучилттай замаар холбоно

Бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байгаа энэ өдрүүдэд Завхан аймагт хоёр дулааны цахилгаан станц, тус аймгийн гурван суманд 12 айлын орон сууц, Завхан-Говь-Алтай аймгуудыг холбосон замын бүтээн байгуулалтын ажлууд ажлууд эхэлжээ. УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг тойрогтоо ажиллах үеэрээ аймагтаа хийж, хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын ажлуудтай танилцсан байна.

ЗАВХАН АЙМГИЙН 2 СУМАНД ДУЛААНЫ СТАНЦ БАРИГДАЖ БАЙНА

Завхан аймгийн төв Улиастай хотод БНСУ-ын хөрөнгө оруулалтаар дулааны цахилгаан станц баригдах ажил эхэлжээ. 2023 онд барилгын ажлыг эхлүүлж 2024 онд ашиглалтанд оруулахаар төлөвлөсөн байна. Мөн Тосонцэнгэл суманд 18 МгВатын хүчин чадалтай дулааны цахилгаан станцыг УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг санаачлан хувийн хөрөнгө оруулалтаар барьж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн байна. Суманд анх удаа Дулааны станц баригдаж байгаа нь сумдыг бүсчилэн дулаан, эрчим хүчээр хангах боломж нэмэгдэж байгаа юм.

УЛИАСТАЙГААС АЛТАЙ ХҮРТЭЛ 194 КМ ХАТУУ ХУЧИЛТТАЙ ЗАМЫН АЖИЛ ЭХЭЛЖЭЭ

Мөн Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Завхан, Говь-алтай аймгуудыг 2024 он гэхэд хатуу хучилттай замаар холбох ажлыг эхлүүлжээ. Улиастай хотоос Алтай хүртэл 174 км хатуу хучилттай замын ажил эхэлж, энэ зам баруун босоо чиглэлийн гол автозам байна гэж тооцоолж, орон нутгийн иргэд ч ам сайтай байгаа аж. Тус замыг барихад Азийн хөгжлийн банкнаас 150 сая ам.долларын санхүүжилт гаргахаар төлөвлөжээ. Одоогоор замын ТЭЗҮ хийгдэж дууссан бөгөөд трасс тогтоох үндсэн ажлууд эхэлжээ.

Засгийн газраас хөдөө, орон нутагт ажиллах иргэдийн ипотекийн хөнгөлөлттэй зээлд хамруулах шийдвэр гарсантай холбоотойгоор Завхан аймгийн гурван суманд 12 айлын орон сууцны барилгын ажил эхэлжээ. Ингэснээр анх удаагаа  сумдад ипотекийн зээлийг олгох ажлыг эрчимжүүлэхээр зорьж байгаа юм.

Мөн Боомтын нэвтрэх чадвар гарцыг нэмэгдүүлэх зорилгоор Завханы арц суурь шивээхүрэн чиглэлд баруун босоо тэнхлэгийн төмөр зам барих ажлын эхний шатууд эхэлсэн байна. Энэ бүтээн байгуулалтын ажлууд хэрэгжиж эхэлснээр орон нутагт эдийн засгийн агуулгаараа өндөр ач холбогдолтой, ажлын байр нэмэгдэх ажлыг УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг эхлүүлээд байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж