ШӨХТГ: Халдваргүйтгэл нэрийдлээр 1000 төгрөг авч байгааг зогсооно

Хуучирсан мэдээ: 2022.06.17-нд нийтлэгдсэн

ШӨХТГ: Халдваргүйтгэл нэрийдлээр 1000 төгрөг авч байгааг зогсооно

ШӨХТГ: Халдваргүйтгэл нэрийдлээр 1000 төгрөг авч байгааг зогсооно

Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх халдваргүйтгэлд машин бүрийг хамруулж үндэслэлгүй төлбөр авч байгаа талаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газраас мэдээллээ. Тодруулбал, иргэдээс гомдол, мэдээлэл ирсний дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас шалгалт хийсэн байна.

Улмаар нийслэл хот руу орж ирж буй тээврийн хэрэгсэл нэг бүрийг ариутгалд хамруулж, 1000 төгрөгийн төлбөр авч байгааг зогсоох хэрэгтэйг анхаарууллаа.

Учир нь тус халдваргүйтгэл хууль зүйн үндэслэлгүй тул Мал эмнэлгийн ерөнхий газрын даргад урьдчилан сэргийлэх халдваргүйтгэлд зөвхөн мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн тээвэрлэсэн тээврийн хэрэгслийг хамруулах, тогтоосон нормативын дагуу төлбөр хураамжийг тогтоох, төлбөрт хурааж буй мөнгөн орлогод тавьж буй хяналтыг сайжруулах талаар Улсын ерөнхий байцаагчийн зөвлөмж хүргүүлжээ.

Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2022 оны А/113 дугаар тушаалд “Урьдчилан сэргийлэх халдваргүйтгэлд зөвхөн мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн тээвэрлэсэн тээврийн хэрэгслийг батлагдсан зааврын дагуу халдваргүйтгэлд бүрэн хамруулж ажиллана” гэж заасан байдаг аж. Гэтэл нийслэл хот руу орж ирж буй авто зам дагуу байрлах мал эмнэлгийн ариутгал халдваргүйтгэлийн цэгт тээврийн хэрэгсэл бүрийг урьдчилан сэргийлэх халдваргүйтгэлд хамруулж дээрх тушаалыг зөрчиж байна. Мөн Сангийн болон Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын хамтарсан 2021 оны 118, А-201 дугаар “Мал эмнэлгийн үйлчилгээний зардлын норматив батлах тухай” тушаалаар батлагдсан нормативын 1.4.1-т “Урьдчилан сэргийлэх ариутгал халдваргүйтгэл, машин техник шүрших 1м.кв 150 төгрөг байна” гэж заасан байдаг. Батлагдсан нормативын дагуу урьдчилан сэргийлэх ариутгал халдваргүйтгэлд хамрагдсан автомашины эзэмшигчээс авах төлбөр хураамж харилцан адилгүй авахыг ШӨХТГ-аас санууллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж