“Улстөрчдөд мэдэхгүй ч юм алга, мэдэх ч юм алга”

Хуучирсан мэдээ: 2022.06.17-нд нийтлэгдсэн

“Улстөрчдөд мэдэхгүй ч юм алга, мэдэх ч юм алга”

“Улстөрчдөд мэдэхгүй ч юм алга, мэдэх ч юм алга”

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг тойрсон маргаан, талцал УИХ-ын чуулган дээр өрнөж байна. Нутаг нутгийнхаа бөх, уяачдын талд хууль батлуулах гэсэн хүсэлтэй гишүүдийг Н.Учрал гишүүн ийн шүүмжлэв.

Тэрбээр “Баяр наадмыг зохион байгуулах хороо холбоодод нь эрх мэдлийг нь өгөөч. Улстөрчдөд мэдэхгүй ч юм алга. Орохгүй ч юм алга. Хийх, байхаа олж ядсан юм шиг л аварга, арслангийн цол яриад л одоо больмоор байна. Намайг боловсролын хууль ярихаар “Чи ашиг сонирхлыг зөрчилтэй” гэдэг. Наадмын хууль дээр орж буй нөхдүүд бүгдээрээ ашиг сонирхлын зөрчилтэй юм байна лээ ш дээ. Та нар ер нь аймгийн алдарт, улсын алдартын малгайгаа өмсөөд ороод ир. Тэгээд зөрчилтэй нь гарч явбал яасан юм? Аймаг, сумынхаа юмыг ярина, бүсийн наадмыг манайд хийнэ, танайд хийнэ, манай аймгаас арслан, аварга төрөх ёстой гээд ярих юм. Энийг их хурал хэлэлцэхээ болих хэрэгтэй. Мэргэжлийн холбоо нь ажлаа хий. Арай л дэндлээ. Та бүхэнд мэдэхгүй ч юм алга, бараг мэдэх ч юм алга. Улстөрчдөд юм бүхэнд гар хүрдгээ боль. Үндэсний соёл, өв уламлжлалаа авч үлд. Нэг их мэддэг царайлахаа боль. Би бол нарийн юм мэдэхгүй. Мэддэг холбооныхон нь хий. Мэргэжлийн холбооны хуулиа гарга. Наадмын хууль хэлэлцэж байгаа бол малгайгаа өмсч орж ирээд ашиг сонирхлын зөрчилтэй бол энэ танхимаас гар” гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ЗөвЗөв
8
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж