“Бидний хийж чадах зүйл гэвэл гурваас шидэх, аварга авах”

Хуучирсан мэдээ: 2022.06.17-нд нийтлэгдсэн

“Бидний хийж чадах зүйл гэвэл гурваас шидэх, аварга авах”

“Бидний хийж чадах зүйл гэвэл гурваас шидэх, аварга авах”

NBA-ийн 2021-2022 оны улирлын аварга багаар Голден Стэйт Уорриорс тодорлоо. Тэд шигшээ цувралд Бостон Селтикс багийг 4-2 гэсэн харьцаатай илүүрхэж, сүүлийн найман улирлын хугацаанд дөрөв дэх түрүүгээ хүртэв.

Өнөөдөр/2022.06.17/ болсон цувралын шийдвэрлэх зургаа дахь тоглолтод Уорриорсын залуучууд өрсөлдөгчөө 103-90 гэсэн харьцаатай хожжээ. Тус тоглолтод Стефен Көрри шилдэг тоглолтоо толилуулж, 34 оноо, долоон ашигтай дамжуулалт, долоон самбараас бөмбөг авалт гүйцэтгэсэн бол түүнд Андрью Уиггинс 18 оноогоор, Жордан Пүүл 15 оноогоор тус тус дэмжлэг үзүүлэв. Харин эсрэг багаас нь Жэйлон Браун 34 оноо авч, бусдыгаа манлайлсан бол багийн нөгөө лидер Жэйсон Тэтум ердөө 13 оноо авсан аж.

Финалын үнэ цэнтэй тоглогчоор Стефен Көрри тодорч, энэхүү шагналыг анх удаагаа хүртсэн юм.

Ийнхүү Стефен Көрри, Клэй Томпсон, Дрэймонд Грин, Андре Игуодала нар хамтдаа дөрвөн аваргын цом хүртлээ. Тоглолтын дараа сэтгэл нь хөдөлсөн Клэй Томпсон “Бидний хийж чадах зүйл гэвэл гурваас шидэх, аварга. Чамд хайртай шүү, залуу минь” хэмээн Көррид хандан хэлжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж