”Хүнсний хувьсгал хийх түүхэн шийдвэр гаргалаа” | News.MN

”Хүнсний хувьсгал хийх түүхэн шийдвэр гаргалаа”

”Хүнсний хувьсгал хийх түүхэн шийдвэр гаргалаа”

Хүнсний аюулгүй байдал, хангамжийн талаарх тогтоолын төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж баталсан.  Уг тогтоолыг баталснаар Монгол Улс хүнсээ дотоодоосоо хангах боломжтой болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, 2026 он гэхэд Монгол Улс гол нэрийн 19 бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангах эхлэл тавигдаж байна гэсэн үг.  Далайд гарцгүй, хоёр их гүрний дунд орших Монгол Улсын хувьд хэрэглээнийхээ бүтээгдэхүүний 80 хувийг гаднаас авдаг. Тодруулбал, мах, гурил, төмснөөс бусдыг нь гэсэн үг.  Тиймээс Эрээний хил хаангуут хүнсний ногооны үнэ өсч, нарийн ногоо ховордоход хүрсэн.  Хүнсний салбарынхны зүгээс  хоёр асуудлыг хөнддөг. Хилээр орж ирж байгаа хүнс, ногооны үнэ бага учраас үндэсний үйлдвэрлэгчид импортын бараатай өрсөлдөх боломжгүй болдог. Тиймээс энэ талын дэмжлэг туслалцаа төрөөс шаардлагатай байгааг тэд хэлдэг. Ингээд УИХ-аас баталсан тогтоолын талаар албаны хүмүүсийг өгсөн мэдээллийг хүргэе.


ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА Я.СОДБААТАР:

 

-УИХ-ын өнөөдрийн чуулганаар үндэсний аюулгүй байдлын томоохон асуудал болох хүнсний аюулгүй байдал, хангамжтай холбоотой түүхэн шийдвэр гаргаж байна. Ирэх таван жилийн хугацаанд Монгол Улс гол нэрийн 19 бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг хангах хүрээнд тодорхой шийдвэрүүдийг гаргалаа.  Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тавдугаар сарын 22-нд чуулганд үг хэлж, хүнсний аюулгүй байдлын талаарх тогтоолын төслийг танилцуулсан. Нийт 60 гаруй зүйлтэй тогтоолын төсөл ийнхүү батлагдлаа.

Нийт таван жилийн хугацаанд хэрэгжих ажлуудыг төлөвлөгөө батлагдаж байна. Ингэснээр монголчууд хүнсний аюулгүй байдал, хангамжийн асуудлыг дотооддоо бүрэн шийдвэрлэх боломжтой боллоо.

Тогтоолын төсөлд эрдэмтдийн тавьж байгаа гурван асуудал болох эрхзүй буюу газрын харилцаа, тодорхой салбарын хууль тогтоомжтой холбоотой асуудал орсон байгаа. Мөн хоёрдугаарт, санхүүгийн дэмжлэг. Зээл, санхүүгийн зөв оновчтой төсөв гаргахын тулд улсын төсвөөс 1.7 их наяд төгрөгийн төсөв гаргахаар боллоо. Гуравдугаар, хүний нөөц, салбарын тогтолцоотой холбоотой асуудлууд тогтоолын төсөлд тусгалаа олсон гэж хэлж болно.

Газар тариалангийн бүс нутаг, холбогдох хүрээлэн, лаборатори зэргээр ажлын хэсэг биечлэн очиж, танилцсан байгаа. Үүнийг хэрэгжүүлэх чиглэлд УИХ, Засгийн газар, бүх орон нутгийн удирдлагууд хамтарч байж зорилтын ард гарна. Тиймээс хүнсний аюулгүй байдалд хувьсгал хийхийг уриалж байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Х.БОЛОРЧУЛУУН:

-Хүнс гэдэг бол хүний амьд явах нэн тэргүүний хэрэгцээ шаардлагыг хангагч. Цар тахлын нөхцөл байдалд бидэнд хүнсээ дотоодоос хангах хэрэгцээ их байгааг харуулсан. Тиймээс байнгын хороод, ажлын хэсэг шуурхай хамтарч ажиллан таван жилийн хугацаанд хэрэгжих хүнсний аюулгүй байдал, хангамжийн тогтоолын төслийг батлууллаа. Монгол Улс хийж чадах зүйлээ дотоодоос хангах бүрэн боломжтой. Тэгэхлээр энэ ажлын хэрэгжилтэд иргэн бүрийн оролцоо өндөр үүрэгтэй байна. Тогтоол батлагдсан гарснаар хөтөлбөрийн хэрэгжилт бүрэн хангагдах боломж бүрдлээ.

Тогтоолд багтсан гол зүйл бол хүнс хөдөө аж ахуйн салбарын эрх зүйн тухай буюу хуулийг ирэх оны нэгдүгээр улиралд багтаан батлуулахаар тусгасан.

Тиймээс салбарын хэмжээнд хүнсний аюулгүй байдлыг бодлогоор авч үзэж, алдаа дутагдлыг засаад явна гэсэн үг.

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙД З.МЭНДСАЙХАН:

 

-"Атрын IV" аяны хүрээнд газар тариаланг дэмжих, мөн мал, малчдыг дэмжих зэрэг томоохон зорилтуудыг тусгасан байгаа. Тиймээс нийт ард иргэд, мал аж ахуй, газар тариалан эрхлэгчидтэй хамтарч ажиллахад салбар яамны зүгээс нээлттэй байх болно.

Хүнс хөдөө аж ахуйн яамны зүгээс тогтоолыг хэрэгжүүлэхэд онцгой ач холбогдол өгч байгаа.

Иргэдийн зүгээс ч гэсэн дотоодын бүтээгдэхүүнээ өргөнөөр хэрэглэж, дэмжинэ гэдэгт итгэлтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

32 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-06-17 150.129.140.125

Popuri

Avatar

Зочин 2022-06-17 198.199.108.86

ХҮРЭЛСҮХ ЕРӨНХИЙ САЙД БАЙХДАА МАХАА ХЯТАДУУДАД ӨГЧИХӨӨД ОДОО НЭГ СҮРХИЙ ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ ГЭЖ ХУЦААД БӨӨН МӨНГӨ ш*** АРГАА Л ХИЙЖ БНА.

Avatar

Зочин 2022-06-17 66.181.181.174

Гаднаас хүнс оруулж ирж дамлаж зардаг нөхдүүдийг бүрмөсөн хориглох хэрэгтэй. Татвар нэмэх замаар. Төрөөс хүнс үйлдвэрлэгчдэд татаас өгөх арга бол зарчмын хувьд буруу шүү.

Avatar

Иргэн 2022-06-17 192.82.78.84

Хэлэх нэг өөр шдээ Зүгээр л хийж эхлээд яваач бүр тушаан захирсаар бхйгаад Тэнэг болсон ажилгаагүй Толгойнууд Зүгээр л Өрөө төлөөд Зайлцагаа!!!!!!!!!

Avatar

Зочин 2022-06-17 122.201.31.121

Эхлээд Монголд Монгол хүнсээ Монголчууд бэлддэг болох хэрэгтэй . Мах , гурил , ногоогоо бэлдэхдээ гадаадуудыг оролцуулахгүй байх хэрэгтэй . Хүнсний бараан дээрээ ченжийн системийг устгаж үнийг нь тогтоож өгөх хэрэгтэй . Гадаадаас генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн оруулахыг хориглох хэрэгтэй .

Avatar

Зочин 2022-06-17 66.181.176.181

Коронотой хутгалдаж баахан давхиж ялагдаад, халуун уур амьсгалтай туркаас хүйтэн орны тэрбум мод хайж баахан зугаалаад одоо манжин лууванд хутгалдаад, мэддэггүй ч юмгүй, мэддэг ч юмгүй, чадах ч юмгүй, хутгалдахгүй ч юмгүй жинхэнэ алиа салбадай юм даа

Avatar

Зочин 2022-06-17 202.55.188.35

Хэд хоног юу гэж хэлж хуурахаа ярилцацгааж дээ. Эдэнд итгэдэг хүн байгах нь харамсалтай.

Avatar

Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхийлөгч мундаг ухаантай сайн хүн юм даа. 2022-06-17 192.82.75.221

Ухнаагийн Хүрэлсүхийн гавьяа шүү. Монголчууд дотоодын хүнс ногоогоо өөрсдөө бүрэн хангаж чадна.

Avatar

Зочин 2022-06-17 185.232.21.219

Махны бизнесийг хятадуудад өгсөн хүн бол Хүрэлсүх шүү дээ,

Avatar

зочин 2022-06-17 202.9.46.27

Хүнсний бүтээгдүүнд Төр засаг оролцож эрүүл бүтээгдүүнээр ард иргэд хангагдана Төр оролцохгүй байсанаас бид хорт бодистой махан бүтээгдүүн идэж байгаа биздээ

Avatar

Зочин 2022-06-17 103.57.93.45

Одоо ч бид нуруугаа авахуулсан морь шиг болж дээ Хийгээгүй юманд хөөрч горьддог цаг өнгөрсөн дөө

Avatar

Зочин 2022-06-17 103.57.93.45

Худлаа том том юм ярьж цаг нөхцөөж ханаагүй юу

Avatar

Haha 2022-06-17 66.181.161.91

Ene nudnii shiltei sahaltai dagz hudlaa shuu haha

Avatar

Зочин 2022-06-17 202.55.188.105

Төр оролцоно гэдэг чинь улам дампууруулна л гэсэн үг.

Avatar

Зочин 2022-06-17 66.181.181.174

Төр ганц л юм хийхэд хангалттай. Импортын татвар нэмэх. Бусдыг нь хувийнхан хийнэ.

Avatar

Зочин 2022-06-17 64.119.24.140

Түүхэн шийдвэр гэж чээ? Ард түмэн ийм хэрэггүй сүржин хоосон зүйл хүлээгээгүй. Ийм сайдтай ямар олигтой үр дүн гарах вэ?

Avatar

Түүхэн шийдвэр нтр гэж тэнэгтэхээ боль 2022-06-17 59.153.113.131

Өдөр тутамдаа л хийж байх ажил

Avatar

Зочин 2022-06-17 66.181.161.63

Худлаа сүржигнэж ЦААСан б** гаргахаас өөр чадах юм алга даа.

Avatar

Зочин 2022-06-17 203.91.115.49

Муруй Содбаатар чинь шал өөр юмны түүхийг гараараа бичсэн хүн шүү дээ. Тэрнийхээ талаар яриач. Мод, хүнс гээд л хашгичаад явдаг. Худлаа шүү дээ.

Avatar

Зочин 2022-06-17 64.119.17.148

Энэ "ТҮҮХЭН", "ХУВЬСГАЛ" гэдэг үгнүүдийнхээ утга санааг мэддэггүй юм биш үү? Худлаа гоё үгнүүд хэрэглэхээр итгүүлж болно гэж боддог чинь худалч хүний л араншин даа

Avatar

Зочин 2022-06-17 202.179.25.252

Хэ хэ бүх юм нь түүхэн нэг тогтоол нь бас л түүхэн ямар ч утгатай юм дээ урьдах ЕӨК-үүд юу ч хийдэггүй байсан би л ажил хийгээд байна гэсэн үг юм уу даа….тинэг

Avatar

Зочин 2022-06-17 66.181.161.91

Yasan aamaaaar laaaaaalruud ve haha

Avatar

@@ 2022-06-17 172.58.59.26

:;:;;;

Avatar

Irgen 2022-06-17 202.126.90.95

Sadbaatar dargaa.30jild ta byhen hichneench tyyhen shiidver gagav daa.negiig ne ch gesen hagas hugas gyiceeh yumsan.tyyhen shiidveree bielyylehed darga ta nariin setgel dutaad b.na shyy.bieleegyi bol hariuclaga toocoh heregtei.ene l dutaad baina.

Avatar

Зочин 2022-06-17 202.179.21.204

Эхлээд хятадуудаас махаа салгаад аваадах. Энэ ХААА сайд гэж нэг ч юм сэдэдгүй бас мэдэдгүй нөхөр байх юмаа./ Ямар их нөөц байдгийг /

Avatar

Зочин 2022-06-17 172.58.59.26

gadni sait?

Avatar

Зочин 2022-06-17 172.58.59.26

yrbagchs

Avatar

Зочин 2022-06-17 203.23.49.77

Хүнсний үйлдвэрүүдээ дэмжхгүй нэмж барихгүй байж яаж Үйлдвэргүй байж үйлдвэрлэнэ гэж байхуу

Avatar

Зочин 2022-06-17 195.46.106.44

Түүхэн шийдвэр.. хувьсгал энэ тэр гэж худлаа сүржигнэхээ болилдоо. Эрүүл хүнсээр ард түмнээ бүрэн хангах нь төр засгийн үүрэг ш дээ. зүгээр л үүрэгт ажлаа л хийж байгаа юм бишүү.

Avatar

Erguu l***r 2022-06-17 66.181.161.124

Boyrtoi

Avatar

Зочин 2022-06-17 87.138.222.242

ТЭРБУМ МОД ГЭЖ МААНАГ ЦАРАЙЛЖ ХОШГИРУУЛЖ БАЙГААД ТЭРБУМ ТЭРБУМААР НЬ ИДЧИХСЭН ХҮРЭЛСҮХ ГАХАЙ ОДОО БАС ДАРААГИЙН ЛУЙВРАА ЭХЛҮҮЛЖ БАЙГАА ЮМ БИЗ ДЭЭ

Avatar

Бааран 2022-06-17 202.55.188.88

Төсвийн мөнгө дугарахгүй нь сайхан шүү. Баяр хүргэе, журмын нөхөддөө. Миний бичсэнийг зөвхөн манай намынхан л харж байгаа нь зөв биз дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж