2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр энгийн арилжаагаар 36 хувьцаат компанийн 149,697,939 төгрөгийн үнийн дүн бүхий 398,262 ширхэг хувьцаа арилжигдсанаас 8 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 22 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Шарын гол" ХК (SHG +9.47%), "Ард кредит ББСБ" ХК (ADB +3.54%) болон "Монгол Базальт" ХК (MBW +2.39%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол савхи" ХК (UYN -11.61%), "Баянгол зочид буудал" ХК (BNG -9.74%) болон "АПУ" ХК (APU -9.06%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 41,879 ширхэг нэгж эрхийг 11,981,455 төгрөгөөр арилжаалсан бол компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 66 ширхэг үнэт цаасыг 7,324,300 төгрөгөөр тус тус арилжааллаа.
ТOP-20 индекс 2.64 хувиар буурч, 33,362.69 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,719,405,765,277 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ