“Хонгконг Их Британийн колони байгаагүй”

Хуучирсан мэдээ: 2022.06.17-нд нийтлэгдсэн

“Хонгконг Их Британийн колони байгаагүй”

“Хонгконг Их Британийн колони байгаагүй”

Хонгконгийн арван жилийн сургуулиудын шинэ сурах бичигт “Энэ газар нутаг хэзээ ч Британийн колони байгаагүй” гэж бичих болсныг орон нутгийн хэвлэлд мэдээлжээ. Харин оронд нь “Их Британи нь Хонгконгт зөвхөн колоничлолын засаглалыг хэрэгжүүлсэн” гэж бичих юм байна.

Энэ нь Хятадын бүрэн эрхт байдлын тухай мэдэгдлийг онцлохын тулд хийгдсэн өөрчлөлт юм. Хятад улс Хонгконгийг Британид бууж өгсөн нь 1800-аад оны опиумын дайны шударга бус гэрээний улмаас болсон гэж үргэлж нотолсоор ирсэн.

Их Британи Хонгконгийг 150 гаруй жил захирсны эцэст 1997 онд Хятадад буцааж өгсөн. Тодруулбал, 1841-1941, 1945-1997 онуудад Хонгконгийн захирч байжээ. Энэ хугацаанд Хонгконг нь эрчимтэй хөгжиж буй хот муж, дэлхийн санхүүгийн тэргүүлэгч төвүүдийн нэг, хараат нутаг дэвсгэр гэж нэрлэгддэг байв.

Сүүлийн жилүүдэд Хонгконгийн оюутнуудын дунд Хятадын өвөрмөц соёлыг төлөвшүүлэх оролдлогыг Бээжингийн зүгээс гаргах болсон. Энэ нь хагас автономит засаглалтай Хонгконгод Хятад улс хяналтаа улам бэхжүүлж буйг харуулж байна гэж ажиглагчид үзэв.

Шинэ сурах бичгүүдэд колони болон колоничлолын засаглалын ялгааг сайтар тайлбарлажээ. Тодруулбал, гадаад нутаг дэвсгэрийг колони гэж нэрлэхийн тулд тухайн бүс нутгийн бүрэн эрх, засаглалтай байх ёстой гэжээ. Уг сурах бичгийг иргэншлийн үзэл санаа, хууль ёсны байдал, эх оронч үзлийг голчлон заах тусгай хичээлд зориулан гаргасан. Тусгай хичээл нь оюутнуудад шүүмжлэлтэй сэтгэх чадвар, иргэний оролцооны талаар заадаг либерал судлалын хичээлийг орлох юм байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж