ТЦА: Мотоциклтой осолдож, дөрвөн хүн нас барсан

Хуучирсан мэдээ: 2022.06.17-нд нийтлэгдсэн

ТЦА: Мотоциклтой осолдож, дөрвөн хүн нас барсан

ТЦА: Мотоциклтой осолдож, дөрвөн хүн нас барсан

Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 1204 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 835 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 32 хүн гэмтэж бэртсэний 17 нийслэлд, 15 орон нутагт байгаа аж. Мөн дулааны улирал эхэлсэнтэй холбоотой мотоциклтой осолдож, амь насаа алдах тохиолдол нэмэгдсэн байна.

Зам тээврийн ослын улмаас нийт долоон хүн амиа алдсанаас мотоциклтой дөрөв, автомашинтай онхолдсон хоёр хүн байна.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл нийслэлд:    

  • Явган  холбогдсон осол 11 бүртгэгдсэн
  • Мотоциклтой  осол хоёр бүртгэгдэж хоёр хүн гэмтсэн.
  • Мөргөлдсөн осол гурав бүртгэгджээ.

Харин орон нутагт:

  • Онхолдох хэлбэрээр 10 осол бүртгэгдэж гурван хүн амиа алдаж, 11 хүн гэмтсэн
  • Мөргөлдөх хэлбэрээр таван осол бүртгэгдсэн,  .
  • Мотоциклтой осол зургаа бүртгэгдсэн дөрвөн хүн нас барсан байна.

Энэ оны эхний таван сарын байдлаар мотоциклийн ослын улмаас 40 хүний амь хохирсон харамсалтай тоо мэдээтэй байгаад анхаарч энэ төрлийн гэмт хэрэг ослоос урьдчилан сэргийлж хөдөлгөөнд оролцохыг Тээврйин цагдаагийн албанаас анхаарууллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж